Орос улсын иргэд улс орны хамгийн нэртэй 7 газар нутгийг нэрлэх уралдаан “Орос улсын долоон гайхамшиг” нэртэй юм. “Орос улсын долоон гайхамшиг” уралдаанд 600 газар нутгийг нэр дэвшүүлсэн ч, төгсгөлийн шатанд 14 нь шалгарчээ. Шувтаргад Покровскийн цогчин дуган, хамгийн нэртэй нь болох Василий Блаженныйн сүм юм. Нийслэл бүрт шууд хараад таних давтагдашгүй бэлэг тэмдэг байдаг. Москва хотын хувьд энэ нь 16 дугаар зуунд Кремлийн ханын ойролцоо Улаан талбайд барьсан Покровскийн цогчин дуган юм. Дуганы гоо үзэмжийг биширсэн догшин Иван “ийм гайхамшигтай сүм дуганыг дахин барихгүйн тулд энэ дуганыг босгосон уран гартнуудын нүдийг сохлох тушаал өгч байжээ.” Цогчин дуганы сүм болгоны бөмбөгөр орой хэзээ ч давтагддаггүй. Гайхалтай шийдлээр барьсан сүмийг харах тоолонд баярын мэдрэмж төрдөг. Энэ цогчин дуган гайхалтай архитектуртай. Орос улсын газар нутгийн нэгдлийн бэлэг тэмдэг болгон үүнийг барьсан юм. Үнэн алдартны шашны бусад сүмийг бодвол цогчин дуган дотроо хэд хэдэн сүмтэй. Бүх сүм оросын янз бүрийн шүтээнд зориулсан байгаа. Орос улсад үүнтэй төстэй байгууламж байхгүй гэж Покровскийн цогчин дуганы музейн агуулахын дарга Любовь Успенская ярьж байна. «Нэг суурин дээр 9 сүм барьсан. Төв сүм, гэрэлтэй хэсэгт 4, эдгээрийн хооронд 4 сүм бий. Сүм бүр нэртэй» гэж Л.Успенская хэллээ. Анх энэ цогчин дуганыг Покровский гэж нэрлэж байсан. Харин 16 дугаар зууны төгсгөлд Орос улсын хамгийн нэр хүндтэй зөн совинч Василий Блаженныйг нэг захад нь нутаглуулсан юм. Тэр хавьд нэрээр нь сүм босгосон байна. Покровскийн цогчин дуганад их баярараар мөргөл үйлддэг байсан бол Василий Блаженныйд өдөр мөр мөргөл болдог байв. Тиймээс ардууд Покровскийн цогчин дуганыг “Василий Блаженныйн сүм” гэж нэрлэсэн байна. Орос улсын энэ нэртэй цогчин дугана түүхэнд нэг бус удаа сүйрлийн ирмэгт хүрч байжээ. Наполеоны арми 1812 онд Москвад нэвтрэх үеэр францчууд энэ дуганыг сүйтгэх дөхсөн юм. Большевикчүүд 1930-аад онд энэ дуганыг мөн устгах шахсан байна. Үл мэдэгдэх хүчин энэ дуганыг 5 зуун жил хамгаалж байна. Одоо сүмийг сэргээн засварлах өргөн хүрээтэй ажил дуусч, мөргөл үйлдэх болжээ. Энэ гайхамшгийг харах гэсэн хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>