ОХУ-ын Дотоод хэргийн яамны нэгдүгээр орлогч, генерал Михаил Суходольский 2014 онд 22 дугаар өвлийн олимп, 11 дүгээр параолимпийн наадмыг зохион явуулахад аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. 2014 оны өвлийн олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад 40 мянга гаруй хүн ажиллуулахаар зэхэж байна гэж Сочид болсон наадмын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх зөвлөлгөөнд генерал Суходольский хэллээ. Краснодарын хязгаар, 2014 оны олимпийн наадмын нийслэлд олимпийн наадам болох үеэр 30 мянган цагдаа, ДХЯ-ны 10 мянган дотоодын цэрэг эмх журам сахиулна. Дээрх хүмүүсийн 24 мянга нь ОХУ-ын засаг захиргааны бусад нэгжид аюулгүй байдлыг хангана. Үүнтэй холбогдуулан Сочи хот, түүний ойр орчимд барилгын их ажил өрнөж, ДХЯ-ны 26 объектыг сэргээн засварлаж байна. Ингэснээр Олимпийн наадамд бэлтгэх, зохион явуулах үед Сочи хотод олимпийн наадмыг зохион явуулах аюулгүй байдлыг хангах 24,5 мянган мэргэжилтэнг тэнд байрлуулна. “Сочи хотын Дотоод хэргийн Удирдах газрын боловсон хүчний тоог мөн нэмнэ. Өнөөгийн байдлаар энэ газар 2,1 мянган хүн алба хааж байна. Мэргэжилтнүүдийн тоо 2010 он хүртэл аажмаар 3 мянга хүртэл нэмнэ. Нэмэлт техникийн тухайд генерал хэлэхдээ, Ка-226 хоёр нисдэг тэрэг, Ми-8 хоёр нисдэг тэрэг, нисэгчгүй нисдэг аппарат зэргийг худалдан авахад хөрөнгө мөнгө хуваарилжээ. Сочи хотын замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихад 300 цогц видео ажиглалтын хэрэгсэл шаардлагатай. 2014 оны олимпийн наадмыг Сочи хотод зохион явуулах бэлтгэл ажлыг базаах, аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх зөвлөлгөөнд хэлэлцсэнээр Орос улсын ДХЯ, “Олимпстрой” улсын корпораци 2014 оны олимпийн наадмын нийслэлийг хөгжүүлэхэд зарцуулах төсвийн хөрөнгийн зардлыг хянана. “Сочи хотыг уулын цаг уурын амралт сувилалын хот болгон хөгжүүлэх” холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах төсвийн хөрөнгийн зарцуулалтын энэ жил шалгана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>