Олон улсын асуудлыг монопольчлох эсвэл “нударгаар” шийдэх ёсгүй. Үүнийг зөвхөн олон улсын хууль эрх зүйд тулгуурлан шийдэх боломжтой. ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин францын “Монд” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. В.Путин ерөнхий сайдын хувиар гадаадад Оросын засгийн газрын тэргүүн В.Путин ерөнхий сайдын хувиар гадаадад хийсэн анхны айлчлалын төгсгөлд ийнхүү мэдэгджээ. Иракийн асуудлыг шийдэхэд Орос, АНУ-ын байр суурийг харьцуулсны дүнд В.Путин ийм мэдэгдэл хийжээ. Иракийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоход Орос улс анхнаасаа хатуу байр суурьтай байсан. Ийм асуудлыг хүчээр шийдвэрлэх боломжгүй гэдгийг амьдрал харууллаа. «Олон улсын асуудлыг монопольчлон шийдэх ёсгүй. Дэлхийд нэг байгууллага, нэг эзэн гэж байх ёсгүй. Өнөөдр ямар нэг эзэнт улс гэж байх ёсгүй. Иймэрхүү асуудлыг олон талын үндэс, олон улсын эрх зүйд тулгуурлан үр нөлөөтэй шийдэх боломжтой» гэж В.Путин үзэж байна. Цаашид ийм маягаар ажиллавал мөргөлдөөн газар авч, үүнийг таслан зогсооход нэг улсын хөрөнгө нөөц хүрэлцэхгүй болно. АНУ, Орос улсын харилцаанд нааштай асуудал санал зөрөлдөөнөөс илүү байгаа. Хоёр улсын ашиг сонирхол олон асуудлаар давхцаж байгаа. Юуны түрүүнд дэлхийн гол аюул занал үл дэлгэрүүлэх тухай юм. Энэ асуудлаар хоёр орны байр суурь бүрэн давхцаж байна. Ираны асуудлаар Москва, Вашингтонд онцгой санал зөрөлдөөн байхгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, “зургаагийн” хүрээнд Москва, Вашингтон нягт ажиллаж байгаа. Иран атомын бөмбөг бүтээхийг зорьж байна гэх үндэслэл Орос улсад байхгүй хэмээн В.Путин тэмдэглэсэн юм. Цөмийн технологийг энхийн зорилгод ашиглах хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхийг иранчууд зорьж байгаа гэж тэр тэмдэглэсэн байна. Ерөнхий сайдын үзэж байгаагаар хууль эрх зүйн үүднээс үзэхэд Иран улс өнөө хүртэл ямар нэг зөрчил гаргаагүй юм. Тус улс уран баяжуулах эрхтэй. Ираны түншүүдэд ил тод, шударгаар ираны түншүүддээ хэлэхдээ: «Иран улс агааргүй орон зайд, тэсрэх аюултай бүс нутагт байна. Ираны удирдлагад ямар нэг далд санаа байхгүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлэх алхам хийж, хөрш орон болоод олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг хүргэж болохгүй хэмээн В.Путин Ираны түншүүдээсээ хүсч байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>