Foto http://www.kpk.irtel.ruЭрхэм сонсогчид оо, Байгаль орчмын нутагт болох “Алтаргана-2008” Олон улсын буриад үндэсний 8 дахь наадамд энэ нэвтрүүлгийг зориулж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч Хубисхал Ральдин хөтөлнө. Буриадын ард түмний чухал баярыг Эрхүүгийн хязгаарт анх удаа зохиох гэж байна. ОХУ-ын шинэ бүс нутаг Эрхүүгийн хязгаарт Эрхүү муж, Усть-Ордынскийн Буриадын автономит тойрог багтдаг. Орос улс дахь буриадын соёлыг хөгжүүлэх, Байгалийн бүс нутгийн үндэстний цөөнхийн олон янз байдлыг хадгалах зорилгоор үндэстэн хоорондын харилцааг бэхжүүлэх, Орос улсад буриадын соёлыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа энэ наадамд нэгдсэн хязгаарын засаг захиргаа онцгой ач холбогдол өгч байна. Буриадын түүх уран сайхны хуудсаар дүүрэн. Энэ газар нутагт Гэсэр, Бөртэ чоно, Гуа марал зэрэг эрт цагийн баатрууд төрсөн. Энэ ард түмэн эрт дээр цагт Енисей мөрнөөс Ладун хүртлэх нутгийг захирч байлаа. Буриад үндэстний өвөг эртний монгол хэлтэн аборигенчүүд Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө Байгаль орчмын нутагт эрт дээр оршин амьдарч байв. Булагат, эхрит, хэрмэчин, хорь түмэт, баргут зэрэг буриад аймаг 13-р зуун хүртэл бүрэлдэн тогтож байлаа. Урьд овгийн багхан бүлэгт багтаж байсан “буриад үндэстэн” Байгаль орчмын монгол аймгуудыг нэгтгэж байсан юм. “Монголчуудын уг гаралын тухайд буриадууд зонхилох үүрэг гүйцэтгэж байсан” гэж оросын нэрд гарсан Хятад судлаач Н.Я. Бичурин бичсэн байдаг. Их тал нутагт, Азийн төв хэсэгт буюу үндэстний цөөнхүүд буцалж байгаа асар том тогоонд бүх ард түмэн, овог аймаг, хэл, соёл багтжээ. Цаг хугацаа уламжлал, шүтлэгийг гайхалтай холбосон юм. Буриад үндэстэн бусад ард түмний соёлыг шингээхийн зэрэгцээ өөрийн соёлоо огт хаяагүй бөгөөд хэдэн зуунаас улбаатай уламжлал, ёс заншлаа ариунаар хадгалсаар ирсэн билээ. Түүхэн шалтгааны улмаас буриад үндэстнүүд салж, хөндийрчээ. Оросын эх сурвалжид “брацк хүмүүс” гэж бичсэн энэ хүмүүс буриад үндэстэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар орсон юм. Тэр үеэс буриад үндэстний оросын ард түмэнтэй хувь заягаараа холбогдсон. Бид буриад үндэстэн ч, орос хүмүүс юм. Монгол, Хятад улсад суугаа буриад үндэстэн эдгээр орны хүн амтай их ойртсон ч, өөрийн өнгө төрхөө хадгалж чаджээ. Тиймээс янз бүрийн бүс нутагт суугаа буриад үндэстэн хэл, ахуй, уламжлал, ёс заншил, дуу, домог, оюуны амьдралыг тайлбарлаж байгаа зэргээр ялгардаг. Олон янз байдал бол бидний баялаг. Foto http://www.owasia.ruБид нэг үндэстэй учраас манай соёл Орос, Монгол, Хятадын янз бүрийн өнцөг буланд байгаа сайн сайхан бүхнийг өөртөө шингээх ёстой. Буриад үндэстний наадмыг нэрлэсэн энэ цэцэг чулуурхаг хөрс, хуурай газар зэрэг ямар ч нөхцөл голохгүй хаа сайгүй ургадагийн адилаар буриад үндэстэн үнэхээр хүчирхэг үндэс угсаатай. Буриад үндэстэн баялаг түүхтэй. Хэдэн зууны турш гаслан зовлон туулж, хэдэн арван жил хавчигдсан ч, манай ард түмэн өөрийнхөө өнгө төрхийг хадгалж чадсан. Хойч үедээ өвлүүлдэг хамгийн үнэтэй, ариун зүйл бол дурсамж. Өнгөрсөн үеийн туршлага, үйл хэрэг, бүтээл нь шинэ үеийнхний хүртээмж болж байгаа хүмүүсийн тухай юм. Цөөн хүн амтай ч бай тухайн ард түмний уламжлалт үнэт зүйл нь дэлхийн соёлын салшгүй хэсэг байдаг. Бүх соёлын үнэт зүйлийг ухаарч, хүлээцтэй хандах нь орчин үетэйгээ зохицон амьдрах хамгийн үр нөлөөтэй арга зам юм. “Алтаргана” наадам нь зөвхөн бүриад үндэстний наадам биш ээ. Энэ бол олон улсын соелын өв юм. Үүнийг ЮНЕСКО-ийн ивээлд авах боломжтой. Алтарганы он дараалсан бичиг: “Алтаргана” буриад үндэсний наадам монгол нутгийн гүнээс эх авч байгаа хүчирхэг гол горхи мэт байна. Өнгөрсөн зууны 1990-ээд оноос дуу хуурын баяр байснаа Орос, Монгол, Хятадын нутаг дэвсгэрт олон зууны турш оршин сууж байгаа үндэстний цөөнхийн урлаг, соелын гайхалтай наадам болон хувирсан билээ. Монгол Улсын нутагт ардын урлаг, спортын наадмыг 4 удаа зохиосон. “Алтаргана” наадмыг анх Чингис хааны эх нутагт зохиосон юм. Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчийн хөшөө дурсгалыг Онон, Хэрлэн, Туул гурван гол эх авдаг Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал суманд болсон юм. Дэлхийг байлдан дагуулсан Тэмүүжин 1155 онд Дэлюн Болдог газар төрсөн билээ.
“Алтаргана” зах хязгаар гэж үгүй. Монгол Улсын зүүн аймгийн Дашбалбар сум, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт суманд болсон ардын баяр анх удаа 2002 онд Монгол Улсын хилийн дээсийг алхаж, Оросын нутагт болов. Аги-Агын Буриадын автономит тойрогт “Алтаргана” наадам олон улсын статустай наадам болов. Тав дахь удаагийн наадамд Москва хот, Эрхүү, Чит мужийн буриад үндэстэн, Буриад, Усть-Орд, Аги зэрэг ОХУ-ын буриадын гурван субьект болон Хятадын шинэхэний буриадууд анх удаа оролцсон юм. “Наадмын уур амьсгалд орцогооё” хэмээн засаг захиргааны тойргийн тэргүүн Баир Жамсуев хэлсэн. “Алтаргана” эх үндсээ эргэж, өвөг дээдсээ хүндэтгэн дурсаж, ахмад үеээ хүндэтгэж, уг гарлаа мэдэх ач холбогдолтой билээ. “Алтаргана” дуу Өвөрбайгалийн тал нутагт анх цуурайтсан юм. Буриадын урлаг, соелын наадам алхам алхамаар үзэгчдийн талархалыг хүлээж байна. Жил ирэх тусам наадмын нэр хүнд дээшилсээр байна. Дууны уралдаан, үндэсний хувцас, гэр, хавсарга чимэглэлийн урлаг, уламжлалт болон орчин үеийн спортын тэмцээн зэрэг олон нийтийн арга хэмжээний ачаар наадамд оролцогчид улам нэмэгдэж байна. “Алтаргана-2002” наадам Азийн өнцөг булан бүрт суугаа ард түмний оюуны болон соелын эртний уламжлалыг сэргээх үүднээс хүмүүс хоорондоо танилцах, хувийн холбоо тогтоох, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх босгын шавыг тавьж байна. Оросын нутаг дэвсгэрт 2004 онд наадмыг зохих есоор зохион байгуулсан бөгөөд наадмыг анх зохиосон тэр газар дахин зохиосон. Бяд, чадал суусан ч, хүүхэд адил голомтондоо буцсан. Наадам Монгол Улсын Чойбалсан хотын Хэрлэн мөрний эрэг дээр болсон юм. “Алтаргана” наадмыг 2006 онд Орос улсын нутагт зохион байгуулсан. “Алтаргана” олон улсын 7 дахь удаагийн наадмыг буриад үндэстний язгуур нутаг Баргужин-Токумын эртний нутагг анх удаа зохион байгуулсан юм. Улан-Үдэд болсон энэ наадам зөвхөн буриад үндэстэн төдийгүй тус бүгд найрамдах услын хүн амд үндэсний соелын өвөрмөц онцлог болоод олон сонирхолтой, сургамжтай бүхнийг таниулсан билээ. Улаан-Үдэд бүх буриадын наадмын тугийг 2006 онд Эрхүү мужид албан есоор хүлээлгэн өгсөн юм. “Алтаргана” наадам Эрхүү мужид Ангар орчмын нутаг, буриад үндэстний түүхэн өмнөх үетэй холбоотой Усть-Орд, олон зууны домог, нууцыг агуулсан Ольхон аралд болдог. Энд ирсэн хүмүүс хуучны гайхалтай дурсгалыг нүдээр үзэж, гайхалтай нуураас адис хүртэх боломжтой. Эрхүү мужид сүүлийн жилүүдэд буриад ард түмний хэл соел идэвхтэй сэргэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Foto http://www.snews.ruБуриадын соел олон үндэстний соелын нэг хэсэг болохоор наадамд онцгой өнгө төрх нэмдэг. Эрхүүгийн газар нутагт болох буриад үндэстний баяр наадам нэрд гарсан олон хүний анхаарлын төвд байна. Оросын эстрадын нэрд гарсан дуучин Иосиф Кобзон Байгал нуурын эрэг дээр болох наадмыг халуун дотно хүлээн авч, наадмын цусыг сэлбэж, шинэ мэдрэмж, шинэ мэдлэг хэрэгтэй байгааг тэмдэглэв. “Алтаргана” өнгө будаг хосолсон, дуу шуугиантай, хөгжөөнтэй, жинхэнэ ардын баяр. Би баяр наадамд дуттай. Энэ өдрүүдэд хүмүүс эрс өөр болдог. Тэд инээмсэглэж, таагүй бүхнээ мартаж, итгэл найдвараар дүүрэн байдаг. “Буриад үндэстэн хэдэн зууны соелоо хайрлаж, санагалзаж байдгийг тэмдэглэхэд таатай байна. Наадмын уур амьсгалаас энэ бүхэн харагддаг. Надад олдсон боломжийг ашиглаад буриад зон олонд энх тайван, аз жаргал, цэцэглэн хөгжих ерөөлийг өргөн дэвшүүлье. Дэлхийн өвийн нэг хэсэг болох буриад ард түмэн, соелыг би их хүндэтгэдэг. Буриад үндэстэн, монголчууд сайхан сэтгэлтэй, уужуу тайван, хөгшид хүүхдэд хүндэтгэлтэй ханддаг нь надад их сайхан санагддаг. Агын нутагт болсон наадамд оролцсоноо дурсахад надад их сайхан байна. “Алтаргана” наадамд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Оросын бүс нутаг болоод бусад оронд суугаа удам угсаа, эртний уламжлал, дэг жаягаа чанд хадгалсан буриад үндэстнүүдийг энэ баяр нэгтгэж байна”. Оросын нэрд гарсан яруу найрагч Евгений Евтушенко “Алтаргана-2008” буриад үндэсний олон улсын 8 дахь удаагийн наадмын талаар ийнхүү ярьж байна. “Би буриад ард түмнийг бүр багаасаа бараг хөлд орохоосоо мэднэ. Учир нь “Өвөл” өртөөнд миний ээжийн хөхөнд сүү орохгүй байхад буриад эмэгтэй намайг амлуулсан юм. Тэр хүн намайг ангир уургаараа бойжуулсан. Тиймээс буриад зон олон миний хувьд онцгой, төрсөн ах дүүс мэт гэж хэлж болно. Миний төрсөн багахан нутаг Ангар мөрний эрэг дээр Бүх буриадын наадам зохион явуулна гэдэг миний хувьд давхар баяр болж байна. Би нутаг нэгтнүүддээ чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлье. “Алтаргана” наадам сэтгэл зүрх, мэргэн ухааны дундаршгүй булаг, сэтгэлийн нэгдэл, харилцан тэтгэгч баяр билээ. Наадмын үеэр буриадын тал нутаг хөдөлгөөнд ордог. Ард түмэн хөөрч, Байгал нуур түүний үзэсгэлэнт охин Ангар мөрөн угалзрах давалгаагаараа асгат эргийг чимээ шуугиантай илбэж, ард түмэнд баяр хүргэнэ. Булаг шанд бургилж, дуу хуур, тойрон бүжиг нь ган гүүр адил ард түмний зүрх сэтгэлийг нэгтгэхийн ерөөл дэвшүүлье”. Дорно Сибирь баярын уур амьсгалд оржээ. Энд бүх зүйл өнгө зассан байна. Эрхүүгийн улсын их сургуулийг дүүргэсэн миний бие залуу насандаа эргэн очих давхар баяр тохиож байна. Төрлөх их сургууль, хөх Ангарын эрэг дээр очиж, цэвэр агаараар нь цээж дүүрэн амьсгалж, нэг ангиийн андуудтайгаа уулзан, “Алтаргана-2008” өнгө будаг хосолсон наадмыг сонрхох болсондоо баяртай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>