Энд мөн өдрийг жил тутам 5-р сарын сүүлчээр тэмдэглэдэг. Халимагийн малчид Ставрополь хязгаарын Ипатово хотноо болсон Бүх оросын үүлтрийн хонины Х үзэсгэлэнгийн дүнгээр алтан, мөнгөн, хүрэл медаль хүртлээ. Төрийн хөдөө аж ахуйн бодлогыг улам үр ашигтай болгох хэрэгтэй гэж ерөнхий сайд Владимир Путин Ессентукид саяхан болсон холбооны өмнөдийн тойргийн субъектүүдийн удирдлагчдын зөвлөлгөөн дээр хэллээ. Халимагийн мал аж ахуй Орос даяр түшиг тулгуурын нэг болсон гэж тэрээр тэмдэглэв…

<сонсох>