Орос улсад нөөцлөсөн гадаадын хөрөнгө 220 тэрбум доллараас хэтрэсэн тухай дэд ерөнхий сайд Александр Жуков Москвад «Нэгдлийн удирдлага ба дэлхийн эдийн засгийг даярчлалах үйл явц» сэдэвт бага хурал дээр мэдэгдэв. Ийм хэмжээний бага хурлыг дөрвөн жилд нэг удаа зарлаж хуралдуудалдаг. Ерөнхий сайд Александр Жуков бага хурал дээр хэлсэн үгэндээ Орос улс эдийн засгийнхаа өрнүүн хөгжил, алт валютын нөөцийнхээ ачаар олон улсын санхүү- эдийн засгийн хямралыг тайван давж байна. Иймээс хөрөнгө оруулагчдын тоо цаашид нэмэгдэнэ гэж бодож байна. Түүнээс гадна оросын компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлд гарч, хөрөнгө бусад улсад идэвхтэй оруулах нь тод зүйл. Иймээс гадаадын тэргүүний туршлагыг ашиглан бизнесийн удирдлагын чанарыг сайжруулах ёстой гэж оросын дэд ерөнхий сайд онцлон тэмдэглэв…

<сонсох>