Парис хотноо 5-р сарын 28-30-нд болж байгаа ТУХН-ийн нефть, хийн асуудалаарх олон улсын форумд оролцогчид үүнд итгэж болно. Дэлхийн нефть, хийн томоохон компаниудын удирдлага, нөлөө бүхий улс төрчид олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Орос улсын гүйцэтгэх үүргийг хэлэлцэж байна. Ази, Европын томоохон компаниудтай олон улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх ажлын хүрээнд Орос улсын нефть хийн томоохон төслийг форумын үеэр танилцуулж байна. Тухайлбал эх газрын усан доорх үргэлжлэлийн орд газрыг эзэмших, тандан судлах хэтийн төлөвтэй чиглэл, Өрнө, Дорнодод хоолой тавих зэрэг юм. Олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь Ази, Европтой яриа хэлэлцээ хийх Орос улсын гол шалгуур билээ. Тэгш эрхтэй хамтран ажиллах нь ийм аюулгүй байдлын баталгаа юм. Нефть хийн зах зээлд тоглоомын шударга дурмийг Москва хамгаалж байгааг түншүүддээ дахин сануулах үүднээс Парис хотноо энэ форумыг зохион явуулж байна. Орос улсын нүүрс ус төрөгчийн томоохон орд газрыг эзэмшихийг хүсч байгаа улс орон тэгш эрхийн үндсэн дээр оросын компанийг эдийн засгийнхаа зүрхэн хэсэгт нэвтрүүлэх ёстой гэсэн үг юм. Оросын болон гадаадын эрчим хүчний компаниудын хооронд эрчим хүчний хөрөнгө эх үүсвэрийг зохих ёсоор солилцох нь тэдний харилцан хамаарал нэмэгдэнэ. Энэ нь юуны түрүүнд эрчим хүчний яриа хэлэлцээ, түншүүдийн үйл ажиллагааг урьдчилан таамаглах боломжтой болно. Орос улсад дэлхийн эрчим хүчний томоохон компаниуд ажилладаг. Тухайлбал америк, европ, хятад, энэтхэгийн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тэд бизнесийн үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд ашиг орлого нь нэмэгдэж буйд оросын тал эмээхгүй байна. Эсрэгээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Орос улсын зүүн баруун хэсгийн Баренцын тэнгист хийн конденсантын орд газрыг боловсруулахад Норвегийн “Статойлгидро”, Францын “Тоталь” компанийг урьж ажиллуулахаар болсон. Тэд Орос улсын “Газпром” компанитай хамтран ажиллана. “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер Парис хотноо форум эхлэхийн өмнө хэлэхдээ: «Газпром компаний дэлхийн тэргүүлэх компани болох ёстой. Тус компанид туршалага, нөөц, 300 мянга гаруй ажилчдаас бүрдсэн гайхалтай хамт олон бий». Оросын концерн онцгой эрх эдлэх бус тэгш эрхийн хамтын ажиллагааны дүнд энэ зорилтыг биелүүлэх бодолтой байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хөрөнгө эх үүсвэрээ солилцсоны хариуд түншүүдийн хөрөнгө эх үүсвэрийг тэгш эрхтэй хүртэх явдал юм. “Газпром” компанийн Герман, Итали, Франц, Нидерландын компанитай харилцах туршлагаас үзэхэд хөрөнгө эх үүсвэр солилцох тухайд айж, эмээх үндэслэл байхгүй байна. Түншүүд өрнөд болон Орос улсын эрчим хүчний хатмын ажиллагааг улс төржүүлэхийг бүрэн үгүйсгэж, арилжааны шударга тооцооны дүнд боломжийн ашиг олж байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>