Үндэсний шигшээ багийн бүх бүрэлдэхүүнийг бараг хэдийн тодорхойлсон бөгөөд тамирчид бэлтгэлээ базааж байна. Медалийн төлөөх үндсэн тэмцэл Орос, АНУ, наадмын дэвжээний эзэн Хятад улсын хооронд өрнөнө хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Харин олонх шинжээч энэ гурван орны шигшээ баг хэдэн медаль авах тухай сэдвийг хөндөхөөс зайлсхийж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Оросын тамирчид хэдэн медаль авах тодорхой тоог ч хэлсэнгүй. Тэр хэлэхдээ: «Бидний найдвар тавьж байгаа спортын төрөл, медалийн тоог хуурмч дохио өгөхөгүйн тулд би хэлэхгүй. Гэхдээ манай тамирчид хүч самбаагаа шавхаж, сайн талаа харуулна гэдэгт би итгэлтэй байна. Сүүлийн үед спортын хэд хэдэн төрөлт амжилт гаргаснаас үүдээд манай хөгжөөн дэмжигчид оросын спорт сэргэж байна хэмээн үзэж байна. Спорт сэргэж байгаа нь сайн хэрэг. Спортын төрөлд өндөр амжилт үзүүлснээр биеийн тамир хөгжиж, хүмүүс илүү эрүүл чийрэг болж байгаа хэрэг юм. Орос улс спортын сайн уламжлалтай. Зөвлөлтийн үед хэдэн арван жилийн тэртээ байгуулсан спортын сургуулиудыг хөгжүүлэх хэрэгтэй. Манай улсын нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар олимпийн 500 аварга оршин сууж байгааг хэлэхэд хангалттай. Энэ бол багагүй тоо». Олимпийн наадамд Орос улсыг спортын 20 гаруй төрөлд 400 орчим тамирчин төлөөлөх нь тодорхой байна. Багийн спортын төрөлд өрсөлдөх бүрэлдэхүүнийг хараахан тодруулаагүй байна. Зөвхөн нөөц тамирчдад сул суудал үлдсэн. Дасгалжуулагчдын ярьснаар энэ байрын төлөө хэд хэдэн хүн өрсөлдөж байгаа юм. Ямартай ч, шигшээ багийнхан мөн энэ бүрэлдэхүүнд багтахаар өрсөлдөж байгаа хүмүүс эрчимтэй бэлтгэж байна. “Спортын өрсөлдөөн бол тэмцээн уралдааны хамгийн шилдэг төрөл” хэмээн Д.Медведев хэлэв. Спорт бол хамгийн энхийн, хамгийн шударга тэмцээн юм. Манай тамирчид Бээжингийн олимпийн наадамд өндөр амжилт гаргахаар бэлтгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>