“Жижиг болон дунд бизнес- 21-р зуунд Орос улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндэс” сэдэвт Кремльд болсон Бүх оросын форумд оросын 5000 гаруй бизнес эрхлэгч оролцжээ. Жижиг бизнес хөгжих эхлэлийн цэг болсон ЗХУ-д хоршооллын тухай хууль баталснаас хойш энэ оны 5-р сарын 26-нд 20 жил болж байна. Өнөө үед жижиг, дунд бизнесийг дэмжих арга хэмжээ нь Орос улсын засгийн газрын тэргүүн зэргийн зорилтын нэг юм. Форумын өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “бизнесийн үйл ажиллагаа явуулахад захиргааны саад тотгорыг арилгах хойшлуушгүй арга хэмжээний тухай” зарлигт гарын үсэг зурсан билээ. Орос улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг нэлээд хөнгөвчлөх цогц арга хэмжээ авахаар зэхэж байгаа тухай эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина форумын үеэр мэдэгдэв. Татвар ногдуулах хөнгөвчилсөн системээр ажиллаж байгаа байгууллагын хувьд улирал тутмын татварын тайланг жилийнх болгон өрчлөх гэж байна. «Сүүлийн 10 жилд жижиг компаниуд өндөр өсөлттэй ажиллаж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг дээшлүүлж байна. Жижиг бизнест ажиллаж буй хүмүүсийн тоо бүх компаниудынхаас жилд 8 дахин, мөн хөрөнгө оруулалтын идэвх улсын дунджаас 3 дахин их байна. Манай гурван компани тутмын нэг нь жижиг бөгөөд эдийн засагт хөдөлмөр эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь жижиг бизнест ажиллаж байна. Манай эдийн засагт жижиг бизнесийн оруулж буй бодит хувь нэмэр юм. Барилга, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн салбар болно» гэж Э.Набиуллина хэллээ. Өнөө үед оросын жижиг, дунд бизнесийн төлөөлөгчид улс орны инновацийн хөгжлийг тэргүүлэхэд бэлэн байна. Тэд эрүүл мэнд, нийгмийн салбарыг эзэмшиж, аж үйлдвэрлэлд багтахад бэлэн байгаа юм. Үүнд асар их бололцоо байгаа гэдэгт Евгений Велихов итгэлтэй байна. «Бид мэдлэгт тулгуурласан инновац, эдийн засгийн тухай ярьж байна. Мэдлэг бол материаллаг бус ч шинэ элемент юм. Өнөө үед атомын цахилгаан станцын түлшний 40 хувь нь Орос улсад харьяалагдаж байна. Энэ нь Орос улсад боловсруулсан энгийн нэгэн бүтээлд тулгуурлажээ. Манай өрсөлдөх чадвартай атомын салбар хөгжих гол үндсэн бааз нь энэ юм» гэж Е.Велихов хэллээ. Орос улс 2020 онд хүчирхэг эдийн засагтай 5 гүрний тоонд багтах ёстой гэж Эльвира Набиуллина үзэж байна. Оросын жижиг дунд бизнестэй хамтарч энэ том хэмжээний зорилтыг биелүүлэх боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

сонсох