Орос улсын шинэ засгийн газрын үндсэн зорилт нь иргэдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, олонх байгууллагын татварын ачааллыг бууруулах явдал юм. Засгийн газрын тэргүүлэгчдийн эхний хуралдаанд энэ зорилтыг биелүүлэх арга замын тухай хэлэлцэв. Шинэ засгийн газар анхны алхамаа хэдийн хийсэн. 2008 оны 8-р сарын 1-нд тэтгэвэр, нийгмийн тэтгэмжийг нэмж, цаашид сар тутам хүүхдэд олгодог тэтгэмжийг индексжүүлнэ. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцосн ахмад дайчдад онцгой анхаарал хандуулна. Энэ жил 33 мянган ахмад дайчинд автомашин өгнө. Хоёр жилийн дараа 55 мянган ахмад дайчин орон сууцаа сайжруулах боломжтой. Энэ зорилтыг биелүүлэхэд улсын төсвөөс 30 тэрбум орчим рубль зориулна. Тодорхой бүлгийн иргэдийг ийнхүү дэмжихээс гадна төрөөс хүүхэд, гэр бүлд онцгой анхаарал хандуулна гэж засгийн газрын тэргүүн В.Путин ярив. «Хүүхэд хүмүүжүүлж буй иргэдийн татварын ачааллыг бууруулж байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж байгаа эсвэл орон сууцтай болох буюу сууц барьж байгаа хүмүүст татварын нэмэлт давуу тал эдлүүлнэ» гэж В.путин хэллээ. Тавьсан зорилтоо биелүүлэхэд нэмэлт эх үүсвэр шаардлагатай. Юуны түрүүнд их орлоготой үйлдвэрлэлээс юуны түрүүнд мөнгө хуваарилна. Энд мөн дорвитой өөрчлөлт орно. Нефтийн салбарт ойрын үед төрөөс татварын амралт эдлүүлнэ. Төр олборлох компанийн ашгийн 80 хувийг авч байна. Эдгээр компаниуд үлдсэн ашгаараа шинэ орд газрыг боловсруулж хүрэлцэхгүй байна. Эцэсийн дүнд орос улсад нефть бага олборлож байна гэж В.Путин хэлэв. «Хамгийн гол нь нефть олборлолтыг нэмэгдүүлж, нефть боловсруулалтыг дэмжих нь чухал юм. Баррель нефтийн үнийн дор хаяж 9-15 долларт татвар ногдуулахгүй байх зэрэг бүхэл бүтэн цогц арга хэмжээ авах шаардлагатай»гэлээ. Эцсийн дүнд нефть олборлогч компаниудад жилд 140 тэрбум рубль үлдэнэ. Сангийн яамны тооцсоноор нефть олборлогч компаниудын татварыг бууруулснаар төсөвт хор хохиролгүй юм. Үүнээс гадны жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг бууруулна. Тухайлбал компанийн боловсон хүчнийг сургах зардлаас нэмж суутгахгүй бөгөөд татварын тайлангийн тоог нэлээд бууруулна. Шинэ засгийн газрын ажлын хэлбэрийг шуурхай хэмээн олон ажиглагч хэлж байна. Тэргүүлэгчдийн хуралдаан болсноос хойш 10 хоног өнгөрлөө. Энэ хуралдааны үеэр боловсруулсан өргөн хүрээтэй зорилтыг энэ долоо хоногт Төрийн Думд танилцуулна. Бид хүрсэн хурдаа сааруулж болохгүй гэж В.Путин хэлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>