Foto http://mirsovetov.ruБүс нутгийн валют бий болгох хандлага хүчирхэгжиж байна. Ирээдүйд өмнөд Америк нэгдсэн валюттай болно гэж Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Сильва Өмнөд америкийн үндэсний холбооны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд мэдэгдлээ. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ. Латин америкийн орнуудын нэгдсэн валюттай болох санаачилгыг эхний жил хэлэлцэж байгаа юм биш ээ. Анхандаа энэ санаачилга улс төрийн тунхаглал, Вашингтон энэ бүс нутгийн орнуудыг арын хашаа мэт үзэж багаагийн хариу алхам мэт харагдаж байсан. Долларын ханш эрс унаж, энэ санааг гаргасан орнууд эдийн засгийн нэмэлт арга хэрэгслийг ашиглаж байна. Тухайлбал Бразил, Аргентин төлбөр тооцоог доллароор хийхээс татгалзжээ. Зургаадугаар сарын сүүлээр туршилтаар, 8-р сараас албан ёсоор үндэсний валютаар худалдаа хийнэ. Өнөөгийн байдлаар өмнөд латин америкийн нийт зах зээлийн бүсийн бараа эргэлтийн 90 гаруй хувийг эдгээр орны хооронд хийж байгаа худалдаа эзэлдэг.Тэдний араас Уругвай, Парагвай улс үндэсний валютаар төлбөр тооцоо хийх системд шилжиж магадгүй байна. Ингэхлээр энэ бүс доллароос бүрэн татгалзаж байгаа хэрэг юм. Ойрх Дорнодын олон орны үндэсний валют доллароос хүчтэй хамааралтай байгаа, мөн АНУ-ын мөнгөн нэгжийн байдлыг таах аргагүй байгаа энэ нөхцөлд энэ бүс нутгийн орнуудын гадаад эдийн засагт ноцтой нөлөөлж байна. Тус бүс нутагт үндэсний валютын хөвөгч ханшийг нэвтрүүлсэн, мөн Иран улс эрчим хүчний эх үүсвэрээ доллароор худалдахаас татгалзсан зэрэг нь валютын төлбөр тооцоог төрөлжүүлэх, хожим арабын бүс нутгийн валютын нэвтрүүлэх анхны алхам болж байна. Зүүн Ази тухайлбал Япон, Хятад, Өмнөд Солонгос долларын ханшны хэлбэлзлээс үндэсний валютаа хамгаалах сан байгуулах босгон дээр байна. Азийн юан нь эдгээр орны дараагийн алхам болно. Хоёр орны түвшинд доллароос өөр валютаар хэд хэдэн худалдаа хийсэн. Орос-хятадын худалдааг төлбөр тооцооны шинэ механизмд эрчимтэй шилжүүлэх шаардлагтай байна гэж шинжээч Андрей Островский үзэж байна. «Өнөө үед рубль-юаний шууд солилцоонд шилжих шаардлагатай байна. Учир нь рубль, юанийн ханш бэхжсэн бол долларынх эсрэгээр байна. Ийм нөхцөлд орос-хятадын худалдааг гуравдагч орны валютаар хийхэд, ялангуяа орос-хятадын талууд гэрээ хэлэлцээ хийхэд алдагдалтай юм» гэлээ. Орос, Хятадын олон бүс нутаг үндэсний валютаар худалдаа хийх болжээ. Энэ нь рублийг бүс нутгийн нөөц валют болгон хувиргах өсөн нэмэгдэж байгаа хандлагыг бэхжүүлж байна. Оросын рубль ТУХН-ийн улсуудын орон зайн худалдаанд баттай байр суурь эзэллээ. Дэлхийн үндсэн валютын доллартай харьцах ханш хүчтэй хэлбэлзэж байгаатай холбогдуулан эдгээрийг хялбарчлах хэтийн төлөв нээгдэж байна. Улс төр, бизнесийн тэргүүлэх улс энэ үйл явцыг дэмжих хандлагатай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>