Оросын нислэлийн төвд оршдог Улсын Түүхийн музей «Москва. Улаан талбай. 1-р байшин» гэдэг хаягтай. Оросын үндэсний гол музей 125 жилийн ойгоо 5-р сарын 27-нд тэмдэглэв. Эдүгээ тус музей түүх соёлын дурсгалын хамгийн том цуглуулгатай бөгөөд баялаг сангаараа Британы музейтэй тэнцэж байна. Оросын эртний сийлбэр цамхагт харштай төстэй Түүхийн музейн улаан тоосгон байшин Улаан талбайн цогцолборт гоц нийцэж Москвагийн нэгэн бэлэгдэл аль хэдийнэ болсон. Түүнийг Владимир Шервудын зураг төслөөр барьжээ. Манай орны нэрд гарсан зураач, тухайлбал Виктор Васнецов, Иван Айвазовский нар бүх үзмэрийг эринд нь нийцүүлж байрлуулах музейн танхимыг чимэглэх ажилд оролцсон юм…

<сонсох>