Оросын эдийн засаг дэлхийн нийтийн хандлагыг үл харгалзан өндөр хурдаар өсч байна. Нью-Йоркт тараасан НҮБ-ын шинжээчдийн илтгэлд ийнхүү өгүүлжээ. НҮБ-ын эдийн засагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа буурууллаа. Энэ жил уг үзүүлэлт 1,8 хувьтай байна. Шинжээчид 1-р сард үүнээс хоёр дахин их тоо хэлж байсан. АНУ-ын орон сууцны барьцаат зээлийн зах зээлийн байдал дордсоор байгаа тул энэ таамаг өөрчлөгджээ. Шилжилтийн эдийн засагтай улс орнуудад үйлдвэрлэлийн нийт хэмжээ хамгийн их өснө гэж НҮБ-ын илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ бүлэгт Бразил, Хятад, Энэтхэгээс гадна Орос улс багтжээ. Дэлхийн эдийн засгийн энэ сегментэд үйлдвэрлэлийн өсөлт 6,4 хувьтай байна гэж шинжээчид үзэж байна. Орос улсын эдийн засгийн үзүүлэлт өндөр байгаа нэг шалтгаан нь дотоодын эрэлт нэмэгдсэн явдал юм. Хүн амын бодит орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгсэн нь дотоодын эрэлт өсөхөд нөлөөлжээ. Орос улсын засгийн газар пүрэв гаригт сайшаасан эдийн засгийг ойрын гурван жил хөгжүүлэх төлөвлөгөөгөөр энэ хандлага хадгалагдана. Тухайлбал хүн амын бодит орлогын өсөлт жилд 10 хувиас байгагүй байлгах зорилт тавьжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллинагийн хэлснээр засгийн газарт энэ чиглэлд ажиллах тодорхой төлөвлөгөө байгаа аж: «Эрчим хүчний түүхий эдийн байдал хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх хэмжээнд хурдтай хөгжихгүй байна. Бүгд хүлээн зөвшөөрсөн, цорын ганц үндэслэлтэй салбар нь инноваци юм. ДНБ-ний өсөлтийн дундаж хурд 6-7 хувьтай байна. Энэ бол муугүй үзүүлэлт. Үүнийг хангахын тулд одоогийнхоос илүү өндөр түвшинд гарах ёстой. Юуны түрүүнд эдийн засаг өргөжих тусам өсөлтийн хурдын хувь хэмжээ улам төвөгтэй болдог. Тиймээс хэдийнэ төрөлжсөн эдийн засгийг өндөр хурдаар хөгжүүлэхэд бид их зүйл хийх шаардлагатай. Үүнийг зөвхөн инновацийн үндэст тулгуурлан хийх боломжтой» гэж Эльвира Набиуллина ярьж байна. Энэ өнцгөөс харахад Орос улсад гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц сайжирна. Орос улс өнөөгийн байдлаар алт валютын нөөцөөр Хятад, Япон улсын дараа дэлхийн хэмжээнд гуравдугаар байрт орж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд хөрвөх байдал хомсдосноос гадаадын капиталыг улс орноос татаж эхэлбэл дээрх үзүүлэлт “аюулгүй байдлын” найдвартай дэр болох юм. Тиймээс юуны түрүүнд илүү нэмүү өртөгтэй салбарт дээд зэргийн технологи нэвтрүүлэх, “ноу-хау” хэлбэрээр хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>