Юанийн ханшийг бууруулсан хэмээн Хятад улсыг бууруутгаж байгаа Бээжин үндэсний валютаа дахин буурууллаа хэмээн АНУ тус улсыг албан ёсоор бууруутгаж зүрхлэсэнгүй. АНУ-ын конгресст танилцуулсан сангийн яамны хагас жилийн тайланд Хятад улс “юанийн ханшаа бууруулахтай холбоотой асуудлыг дорвитой шийдэх” шаардлагатай байна гэж тэмдэглэжээ. Хятад улстай хийж буй худалдаанд гарч байгаа ноцтой тэнцвэргүй байдлыг шийдэх арга зам юуны түрүүнд Вашингтоны санааг зовоож байна. АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн жил 256 тэрбум доллар байжээ. Юанийн ханшийг албан ёсоор нэмэхийг Цагаан ордон шаардаж байгаагийн дээр энэ нь хоёр орны харилцааны үндсэн гол асуудал болоод байна. Юанийн ханшийг зохиомлоор 40 хувиар бууруулсан гэж америкийн шинжээчид үзэж байна. Харин Бээжин өөр бодолтой байна. Юанийн ханшийг хурдтай нэмбэл хятадын эдийн засаг тогтворгүй болж, энэ нь дэлхийн улс оронд “муу мэдээ” болно гэж Арилжааны дэд сайд Чэнь Дэмин саяхан мэдэгдсэн юм. Америкийн экспортлогчдын дургүйлхэж байгаа шалтгаан тодорхой. АНУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүнээс олсон орлогоор олон сая хятад хүн амь зуудаг. Мэдээж хэрэг бүх бүтээгдэхүүн чанартай байдаггүй. Үүнийг хойд америкийн тив төдийгүй Европын Холбоо, Орос улс ч мэднэ. Орос улс үүнд тайван хандаж байгаа. Хүсэхгүй бол авсны хэрэггүй. Америк доллартай харьцах үндэсний валютын ханшийг байнг нэмсээр байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж БНХАУ-ын Арилжааны яам үзэж байна. Үүний улмаас нефть, алт, стратегийн бусад эх үүсвэрийн үнэ өснө. Өөр нэг хүчин зүйл нь долларыг хадгалж байгаа орнууд ядуурна. Хятад улс энэ үзүүлэлтээр Японоос түрүүлж, дэлхийд нэгдүгээр байрт орох болсныг санацгаая. Эцэст нь юанийн ханшийг нэмэхээс илүү чухал асуудал Хятад улсад байгаа гэдгийг сануулъяа. Тус улсын Сычуань муждид газар хөдөлсний уршгийг арилгахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Бээжин хотод 8-р сард олимпийн наадам болно. Үүнд багагүй хөрөнгө зарцуулна. Тиймээс АНУ-ын сангийн яам Хятад улсад эргэлзэж байгаа нь үндсэслэл багатай юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>