Foto http://news.vl.ruЧита мужийн “Аргун орчмын уулын баяжуулах уулын-химийн комбинатад” зөвлөлдөж байна. “Росатом” байгууллагын хэвлэлийн албаны мэдэгдсэнээр Монгол улсын зочныг ураны хүдэр олборлодог, 700 метрийн гүнийн уурхайн байдалтай танилцуулна. Орос улсын атомын улсын корпорацийн тэргүүн, Монгол Улсын ерөнхий сайд анхны удаа уулзаж байгаа нь энэ биш юм. Уулзалтын хүрээнд хоёр орны нутаг дэвсгэрт геологи хайгуул хийх, уран олборлох төлөвлөгөөг боловсруулж байна. Монгол Улс түүхий эдийн нөөцөөр АНУ, Казахстан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын дараа дэлхийд дөрөвдүгээр байрт ордог юм. Тандан судалгаагаар 62 мянган тонн нөөц байгаа бол таамагласнаар 1,3 сая тонн байна. Өрнөдийн шинжээчдийн үзэж байгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жил ураныг тандан, олборлох гадаадын 15 компани бий болсон. Эдгээрийн ганц нь ч, ажиллахгүй байна.
Оросын хилийн ойролцоо зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьсан уурхайд Канадын компани үйл ажиллагаагаа эхэлжээ. Орос улсын ураны нөөц дотоодын Атомын цахилгаан станцыг хэрэгцээг хэдэн жил хангахад хүрэлцэхгүй гэж Сергей Кириенко саяхан мэдэгдсэн юм. Тус салбарыг бүхэлд нь хөгжүүлэхэд ураны орд газрыг тандан судалж эхлэх шаардлагатай байгаа талаар тэр тэмдэглэсэн. Эдийн засгийн хувьд ашигтай тэр газар Орос улс уран олборлох сонирхолтой байна. “Монгол Улсад уран олборлолтыг нэмэгдүүлэх бодит хэтийн төлөв нь энэ салбарт Орос улстай хамтын ажиллагааг сэргээхтэй шууд холбоотой” гэж оросын “Атомредметзолото” компанийн ерөнхий захирал Вадим Живов мэдэгдлээ. Орос улсад ийм ажил эрхлэн явуулахад бусад орноос илүү давуу тал бий. Тухайлбал монголын мэргэжилтнүүдтэй олон жил хамтран ажилласан туршлага, Монголын ураны үндсэн орд газраас холгүй уран олборлон томоохон үйлдвэр ажиллаж байна. Зөвлөлтийн үед Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны орд газрыг тандах томоохон ажил явуулсан гэж Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр Москвад Сергей Кириенкотой уулзахдаа хэлсэн юм. Одоо энэ орд газрыг харилцан ашиглах цаг болсон. “Оросын дуу хоолой” радиогийн ОХУ, Монгол Улсын хооронд ураны хүдэр олборлоход хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тайлбарыг хүргэлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>