Хүн төрөлхтөн Сансар, Ангараг, нарны аймгийн бусад гаригийг эзэмших томоохон зорилт тавьсан билээ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд шинэ үеийн жолоодлогот станц, тойрог, гариг хоорондын тээврийн систем байгуулах шаардлагатай. Оросын сансрын академи, Олон улсын сансрын нисэгчдийн академийн зохион байгуулсан “Сансар хүн төрөлхтөнд” сэдэвт эрдэм шинжилгээний анхны бага хуралд оролцогчид энэ тухай ярьж байв. Бага хурал дэлхийн сансар судлалын өлгий нутаг Москва орчмын Королев хотод өндөрлөллөө. Энд тойрог замд оруулсан пуужин тээгч, Дэлхийн анхны хиймэл хиймэл дагуулыг бүтээсэн юм. Өнөөгийн байдлаар Оросын пуужин-сансрын “Энергия” корпораци энд байрлаж байна. Дэлхийд нэрд гарсан бүх үеийн сансрын тээврийн хөлгийн бүтээл тухайлбал “Салют”, “Мир”, дэлхийд томоохонд ордог пуужин тээгч “Энергия”, олон удаа ашигладаг “Буран” тойрог замын хөлөг, мөн янз бүрийн зориулалттай хиймэл дагуулын цогцолбор энэ байгууллагад харьяалагддаг. 50 гаруй жилийн турш хөгжиж байгаа орос улсын сансар судлалын эрдэм шинжилгээ техникийн ололт амжилтыг дэлхийн олон оронд сайн мэддэг гэж Олон улсын сансар судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан-Мишель Контан ярив. «Орос улс маш сайн ажиллаж, хэдийн танил болсон сансрын техниктэй. Энэ бол пуужин, хиймэл дагуул, сансрын тээврийн систем юм. Орос улс сансар судлалыг эзэмших салбарт дэлхийн тэргүүлэх түнш билээ. Сансар судлалын салбарт ямар нэг хэмжээгээр ажиллахыг хүсч байгаа Энэтхэг, Хятад зэрэг бусад улс бий болж байгаа нь сансрын уудмыг шинэ шатанд эзэмших талаар ярих цаг болсныг харуулж байна. Асар их санал, санаачилга хүлээн авсан байгаа. Энэ салбарт үйлдвэрлэл эрхэлж, туршлага хуримтлуулсан, мөн сансрын техниктэй учраас Орос улс үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа билээ». “Энергия” компани өнөөдөр Олон улсын сансрын станцын оросын сегментийн гол байгууллага юм. Энэ бол орчин үеийн олон улсын сансрын томоохон төсөл болно. Орос, АНУ, Япон, Канад, Европын сансрын агентлагийн гишүүн орны оролцоотой олон талтай хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Орос улс Европын сансрын агентлаг, Франц улстай хамтран Гвианы сансрын буудалд Оросын “Союз” пуужин тээгчид пуужин хөөргөх дэд бүтцийг барьж байна. Америкийн Жи-Пи-Эс, оросын ГЛОНАСС, европын “Галилео”-г ашиглан дэлхийн навигацийн системийг хөгжүүлэх ажил явуулж байна. Хүрээлэн буй орчин, аюулгүй байдалд дэлхийн мониторингийн системийг бүтээж байна. Бүх хүн төрөлхтний ашиг сонирхолд улс хоорондын хамтын ажиллагааны түвшинд энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>