Түлш-эрчим хүчний салбарт түншлэх нь Орос, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүн зэргийн зорилтын нэг билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай яриа хэлэлцээ хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдэв. Хамтарсан мэдэгдэл, улс төрийн төгсгөлийн баримт бичгийн зэрэгцээ засгийн газар хоорондын хэд хэдэн хэлэлцээрт гарыг үсэг зурав. Тухайлбал сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлах, ГЛОНАСС дэлхийн навигацийн системийг хөгжүүлэх зэрэг баримт бичиг юм. Түлш-эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь яриа хэлэлцээний гол сэдэв байлаа. “Дундад Ази-Төв” хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Каспийн тэнгис орчимд хийн хоолой барих зорилтыг Орос, Казахстан улс тэргүүн зэргийн зорилт гэж үзэж байгаа юм. Энэ бүхнийг хэрэгжүүлснээр Казахстан улс Европын орнуудад экспортлох нефть, хийн хэмжээг нэлээд нэмнэ. Орос, Хятад улс атомын эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бодолтой байна. “Атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад нааштай алхам гарсныг бид тэмдэглэж байна” гэж Нурсултан Назарбаев хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Ийнхүү хамтран ажилласны дүнд манай хоёр орон энэ хөгжиж буй зах зээлд томоохон тоглогч болох боломжтой юм гэж Назарбаев үзэж байна. Иргэний атомын эрчим хүчний салбарт хамтарсан компани байгуулах, орос улсын оролцоотой Казахстанд Атомын эрчим хүчний станц барих бодолтой байгааг талууд илэрхийллээ. Орос, Казахстан улс ШХАБ, хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүрээнд батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгааг хамтарсан мэдэгдэлд дурдав. Хоёр орны нутаг дэвсгэрт ялгаварлан гадуурхах дурын хэлбэр, үндэстэн хоорондын мөргөлдөөнийг сэдрээхэд чиглэсэн бие хүн, байгууллагын үйл ажиллагааг шийдвэр төгс устгахаа баталлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>