Foto  http://train-photo.ruОросын “Коломений үйлдвэр” концерн Болгарт дизель хөдөлгүүр нийлүүлэх тендерт “Катерпиллер”, “Женерал Электрик” зэрэг өрнөдийн нэрд гарсан компаниудтай өрсөлдөж, яллаа. Одоо холбогдох гэрээ байгуулах үлдээд байна.Европын машин угсралтын тээврийн зах зээлд ширүүн өрсөлдөөн болж байна. Энэ зах зээлд канадын “Бомбардье”, францын “Альстом”, Германы “Сименс”, америкийн “Женерал Моторс” компани өрсөлддөг. “Коломений үйлдвэр” тэдэнтэй амжилттай өрсөлдөж байна. Тус үйлдвэр 1990-ээд оны төгсгөлд Германд 80 гаруй хөдөлгүүр нийлүүлэх тендерт ялсан юм. Тус үйлдвэрийн хөдөлгүүрийн илчит тэрэгт суурилуулж, техникийн давуу талаа бодит нөхцөлд батлах шаардлага гарчээ. Оросын зах зээлд өөрийн дизель хөдөлгүүрээ нэвтрүүлэхийг оролдсон америкийн “Женерал Моторс” компанитай оросын машин угсралтын компани ширүүн өрсөлдсөн байна. Энэхүү өрсөлдөөнийг олон раунд үргэлжилсэн ширүүн халз тулаантай зүйрлэж болно. Харьцуулах ашиглалтын туршилтаар хэнийх нь техник илүү болохыг харуулсан гэж “Коломений үйлдвэр” машин угсралтын хувьцаат нийгэмлэгийн гол зохион бүтээгч Валерий Рыжов ярьж байна. «Юуны түрүүнд нүүрс тээвэрлэдэг, ачаалал ихтэй Воркута-Инта хойд хэсгийн төмөр замд техникээ туршихаар шийдсэн. Америкийн тал, “Коломений үйлдвэр”, оросын төмөр замын тээврийн хүрээлэнгийн урьдаас хамтран боловсруулсан хөтөлбөрийн дагуу ижил нөхцөлд туршсан гэж В.Рыжов хэллээ. Коломены үйлдвэр болон, “Женерал Электрикийн” -ийн дизел хөдөлгүүр хүчин чадлын хувьд адилхан байсан бөгөөд байгалийн ижилхэн орчинд, нэг талбайд ижил даацтай галт тэрэг зөөж байв. Бодитой үнэлгээ хийх үндэстэй байсан гэж Валерий Рыжов хэллээ. Өвлийн нөхцөлд зүтгүүрийн үзүүлэлт, түлш болон дизель тосны дундаж зардал, экологийн хэмжүүрүүд, ашиглахад хөдөлгүүрийн найдвартай байдал зэргийг үнэлжээ. Энэ уралдаан 4 сар орчим үргэлжилсэн. Коломены үйлдвэрийн түлш, тосны зардлын үзүүлэлт илүү байсан байна. Ашиглахад найдвартай байдал нь адилхан байсан ч, америкийн элчит тэрэг хий эргэж байсан учраас оросын америкийн элчит тэргэнд галт тэргийг өргөхөд хэд хэдэн удаа тусалжээ. Оросын илчит тэргийн хөдөлгүүрийн агаар мандалд цацаж байгаа нүүрс ус төрөгчийн хэмжээ 10 хувиар бага байжээ. Бүх зүйл ойлгомжтой байсан ч, америкчүүд туршилтын газар туршилтаа үргэлжлүүлэхийг шаардсан юм. “Оросын илчит тэрэг манайхаас илүү байна гэдэгт, мөн туршилтын үр дүнд итгэхгүй байна” гэж тэд хэлсэн. Бид тэдний шаардлагыг хүлээн авч, туршилтын тойрог дээр зүтгүүрийн үзүүлэлтийг дахин харьцуулахаар шийдсэн гэж Валерий Рыжов хэллээ. “Энэ удаа ялагдахгүй гэдэгт итгэлтэй байсан учраас бид зөвшөөрсөн. Туршилтын хөтөлбөрийг дахин баталж, америкийн тал жагсаалт бүрийг хөдөлгүүрийг үнэлэх арга хэрэгсэлтэй нийцүүлсэн. Туршилтаа эхлэв. Үр дүн урьдынхтай адил гарав. Ноед оо, та бүхэн бүх үзүүлэлтээр ялагдлаа”. Америкчүүд үр дүнг дахин хүлээн зөвшөөрөхгүй байхыг оролдож байв. Тэдний эрдэм шинжилгээ-техникийн зөвлөлгөөнд оролцохыг урьсан боловч, хэлэлцүүлэгт оролцохоос татгалзсан. Зөвлөлийн хурлыг 3 удаа хойшлуулж, америкчүүд үр дүнд шинжилгээ хийх хугацаа олгохыг хүссэн юм. Женерал Электрик компанийн төлөөлөгчид туршилтын үр дүнгийн тухай протокол бүрт гарын үсэг зурж байсан. Хэлэлцүүлэгт оролцохоос дахин татгалзсаны дараа тэд хаалттай танхимд ялагдлаа хүлээсэн юм. Оросын “Коломений үйлдвэр” дөрөв дэх үеийн дизел хөдөлгүүрийн шинэ загварыг үйлдвэрлэх 2009 оны хэм хэмжээнд нийцсэн гэрчилгээ авчээ. Америкчүүдэд ийм гэрчилгээ байхгүй тэд дахин ялагдлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>