Гадаадад аялаад гэртээ харьж буй ямар ч жуулчин халуун орны жимс, зааны ясаар хийсэн сахиус, янз бүрийн өнгөтэй тоть зэрэг төрлөх нутагт нь байхгүй эд зүйл авчрахыг хүсдэг. Харахад энгийн нэг цүнхийг бүр хилээр нэвтрүүлэхгүй байх нь бий. Гаалийн ажилтнууд ачааг хураагаад зогсохгүй таныг торгууль төлөхийг шаардана. Гадаадад зорчигч гааль дээр ийм таагүй байдалд орохгүйн тулд юу мэдэх хэрэгтэй вэ? мөн гадаадаас хамаатан садан, найз нөхдөө баярлуулахад юу авчрах боломжтой вэ? Байкал лэнд байгууллагын сурвалжлагч Эрхүү хотын гаалийн эдийн засгийн асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Татьяна Панковотой энэ сэдвээр ярилцав. Та бүхэнд энэ ярилцлагыг хүргэе.
Татьяна Панкова: «Хамгийн гол нь ая тухтай аялахын тулд урьдаас бэлтгэх хэрэгтэй. Гадаадад зорчиж байгаа тохиолдолд хилээр зөөвөрлөхийг зөвшөөрч, хориглосон бараа бүтээгдэхүүний талаарх хуулийг юуны түрүүнд мэдэх хэрэгтэй. Янз бүрийн оронд янз бүрийн хууль дүрэм үйлчилдэг. Тухайлбал Египетээс дун, Алжираас ургамал, чулуу хилээр гаргахыг хориглодог бол Малайзаас хуурамч цомог хилээр давуулахад шоронд орох аюултай. Хоёрдугаарт өөрт авч явж байгаа бүхнээ гаалийн хуудаст бичих хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн, ургамал, амьтан зэргийг бичих хэрэгтэй. Хэрэв таны ачаа ямар нэг шалтгааны улмаас тухайн улсаас гаргаж, оруулахыг зөвшөөрөөгүй бөгөөд гаалийн хуудаст бичээгүй бол хууль зөрчсөн гэж үзэх юм. Гадаад улсад авсан бараа бүтээгдэхүүн тухайлбал жимс, ногоо, мах, цэцэг зэргийн бичиг, кассын бичгийг хамт авч явах шаардлагатай. Ангийн олзонд буудах зөвшөөрлийн бичгийг авч явах шаардлагатай. Ан, загасны ав, гэрийн тэжээмэл амьтдыг хил дээр мал эмнэлгийн шалгалтанд оруулах ёстой байдаг. Орос улсын хөдөө аж ахуйн хяналтын мэргэжилтнүүд ургамал, ногоо, жимс зэрэг өвчин үүсгэж, хордуулж болох зүйлийг шалгадаг».
Асуулт:Эрхүү, Монгол улсын хил дээр болсон тохиолдлыг хэлэе л дээ. Монгол Улсад загас барихыг албан ёсоор зөвшөөрсөн байгаа. Энэ үед Оросын жуулчид Хөвсгөл нуураас барьсан загасаа гэртээ аваачихаар авчээ. Гаалийн ажилтнууд энэ ачааг оруулаагүй төдийгүй, барьсан загас бүрт торгууль ногдуулахаар заналхийлсэн байна. Энэ үйлдэл хэр хуульд нийцэж байна вэ?
Т.Панкова: «Тухайн загасыг хаанаас барьсан тухай мэдээлэл, хүнсний ариун цэврийн аюулгүй байдлыг баталсан баримт бичиг жуулчинд байгаагүй бол энэ үйлдэл хуульд нийцэнэ гэж Татьяна Панкова хариулж байна. Магадгүй тэд загас агнахыг хориглосон гол уснаас загас барьсан, хадгалалтын горим хангаагүй газраас загас худалдан авсан байж болох шүү дээ. Хууль зөрчсөн хүмүүст торгууль ногдуулдаг».
Асуулт: «Амьтан оруулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
Т.Панкова: «Муур, нохойг хилээр гаргахад нэгдүгээрт амьтны гэрэл зураг, нэр, эзнийх нь хаяг, тарилга хийлгэсэн талаарх мэдээлэл бүхий паспорт, хоёрдугаарт амьтан эрүүл болохыг баталсан малын эмчийн дүгнэлт зэрэг байх ёстой юм. Мал эмнэлэгт энэ хоёр баримт бичгийг бүрдүүлдэг. Сайн үүлдэрийн нохойг хилээр гаргах бол Орос улсаас тухайн үүлдэрийн нохойг гаргахыг зөвшөөрсөн нохойн мэргэшилтний клубээс тодорхойлолт авах шаардлагатай юм. Ховор төрөл зүйлийн ан амьтныг хилээр гаргах тухайд тусдаа ярих том сэдэв. Орос улс 1975 онд олон орон гарын үсэг зурсан мөхөж буй зэрлэг ан амьтан, ургамалын төрлийн олон улсын худалдааны конвенц болох СИТЕС-ийн гишүүн болсон. Ховор, ургамал, амьтныг үхүүлэхгүй байхад энэ конвенцийн гол зорилго юм. СИТЕС-ийн тусгай жагсаалтад багтсан ховордсон төрөл зүйлийг хил гаргахыг бүрмөсөн хориглосон, эсвэл үүнд тусгай зөвшөөрөл шаардлагатай. Ховордсон төрөл зүйлийг үхсэн, амьд хамаагүй хилээр гаргахыг хязгаарласан байдаг төдийгүй арьс, эвэр, яс, мах, соёо зэргийг хилээр гаргахад хязгаарладаг. Орос улсын хувьд Москва хотод оршдог Улсын байгалийн нөөцийг ашиглахад хяналт тавих албанаас ховордсон төрөл зүйлийн амьтан, ургамалыг хилээр гаргах зөвшөөрөл олгодог байна. Манай орны ан амьтдаас ирвэс, аргаль, бар, баавгай, хүдэр, элээ, начин шонхор зэрэг СИТЕС-ийн жагсаалтад орсон юм. Хүн орхоодой зэрэг ургамал энэ жагсаалтад багтдаг. Гаалийн ажилтнууд хилээр ямар нэг зүйл оруулахыг хориглосноор амраад буцаж байгаа жуулчны сэтгэлийн гонсойлгохыг зориогүй болохыг эцэст нь хэлмээр байна гэж Татьяна Панкова ярилаа. Улс орны үнэт зүйлийг хадгалах, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах нь Гаалийн албаны үүрэг болохыг хил давж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Гаалийн хяналттай холбоотой дүрэм журамд нарийн ширийн зүйл их бий. Эрхүү хотын гаалийн албаны хуулийн хэлтсийн мэргэжилтнээс энэ бүх асуудлаар үнэ төлбөргүй зөвлөлгөө авах боломжтой. Эрхүү хотын зөвлөлгөө өгөх төвийн утас 26-15-20

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>