Хуанлид заасан олон улсын соёлын өдрийг 5-р сарын 21-нд ийм уриагаар тэмдэглэллээ. “Үндэсний, олон улсын хэмжээнд соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, хадгалж, хамгаалах” шаардлагын тухай заасан ЮНЕСКО-ийн бүх нийтийн тунхаглалд тулгуурлан НҮБ-ын ерөннхий ассамблейгаас энэ өдргийг соёлын олон янз байдлын дэлхийн өдрөөр зарласан юм. ЮНЕСКО дэлхийн соёлын олон янз байдлыг ямар аюул заналаас хамгаалахыг уриалж, үүнд юу заналхийлж байна вэ? Орос улсын эрдэм-шинжилгээ судалгааны хүрээлэнгийн урлагийн танин мэдэхүй, “бүх нийтэд мэдээлэл” ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн шинжээч Дмитрий Трубочкин манай радио компанид жич өгсөн ярилцлагадаа энэ тухай ярисан юм. Юуны түрүүнд соёлын олон янз байдлыг мэргэжилтэн ийнхүү тайлбарлаж байна. «Дэлхийн хэмжээнд олон янз байдлыг бүрэн ойлгох гэдэг нь төрийн хэмжээнд хадгалж байгаа соёлын уламжлалын олон янз байдал юм гэж Д.Трубочкин ярьж байна. Олон ард түмнийг нэгтгэж байгаа ямар ч улс орон нэг хэм хэмжээ тогтоож чадахгүй. Энэ уламжлал үндэстний цөөнх, жижиг үндэсний бүлгийн хэмжээнд хадгалдаг. Энэ энгийн олон янз байдал гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг гэж Д.Трубочкин хэллээ. Глобалчлал дэлхийн соёлын өнгө будгийг аажмаар нэг өнгөтэй болгож байгаа болохоор үндэстэн, ястны хувь заянд аргагүй түгшиж байна. Хэл, уламжлал устаж, эмзэг соёл олон улсын анхаарлын гадна байна гэж ЮНЕСКО тэмдэглэжээ. “Глобалчлалын үйл явц нь соёл, соёл иргэншлийн хооронд шинэ яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлж байгааг” ЮНЕСКО мөн зөвшөөрөв. Энэ талаар Дмитрий Трубочкин тэмдэглэхдээ: «Олон хүн глобалчлалын аюул заналыг амьдралын өнгөн хэлбэрийн ялгаа арилж байгаагаар харж байна. Нийгмийн чөлөөтэй шийдвэрээр ахуйн соёл илүү практик тал руугаа өөрчлөгдөж байвал үүнд эмээх зүйлгүй. Үндэсний хүмүүнлэгийн боловсролыг устгаж байгаа тохиолдолд глобалчлал жинхэнэ аюул занал болдог. Хэрэв тухайн улс ийм боловсролын бат бэх зарчимтай бол соёлын уламжлалаа хадгалж, глобалчлалыг сөрөн зогсох чадвартай. Соёлын талаар хүмүүсийн боловсрол сул байгаагаас глобалчлал сөргөөр нөлөөлж байна гэж Д.Трубочкин хэлэв. Соёл, уламжлалаа хайрлаж хамгаалдаг хүн дурын үзэгдэл тухайлбал соёл иргэншлийн хамгийн сүүлийн үеийн шинэ зүйлд даган орох тухайд тунгаан боддог. Дэлхийн соёлын олон янз байдлыг хадгалж байна гээд тухайн нийгэм эрх чөлөөтэй татгалзаад байгаа хуучны уламжлалыг тулгаж туйлшрах хэрэггүй гэж Д.Трубочкин хэллээ. «Жишээ нь нэг тосгонд нэг гэр бүл хэдэн зууны турш ид шидийн тарнийн урлагийг үе дамжуулан өвлүүлжээ. Тэнд нэг хүн суучихаад хүмүүсийг нохой шиг хуцуулж, үнээ шиг мөөрүүлж байна гэж бодоё. Харин шидтэний хөршүүдийн хувьд түүний ер бусын увидас төрийн тэр дундаа олон улсын хамгаалалтын хувьд сэжигтэй зүйл мэт ойлгогдож болно. Нөгөөтэйгүүр энэ бол дэлхийн соёлын олон янз байдлын нэг бүрэлдэхүүн юм. Энэ шидтэнд компьютер өгөөд далдын увдидасаа тэмдэглэн үлдээхийг хүсч, дараа нь наадамд урьж болохгүй гэж үү? Олон янз байдлын төлөөх тэмцэлд нутгийн онцлогийг хиймэл битүү сав болгох гэсэн аюул байгаа. Энэ нь амьдрах чадваргүй хэдий ч, олон улсын хамтын нийгэмлэгийн ачаар хадгалагдаж, аялал жуулчлалын бараа болж байна.Соёлын үнэт зүйл бүрэлдэн бий болдог урлагийг тэтгэх чадалтай бол уламжлал амьдрах чадвартай байна. Дэлхийн соёлын олон янз байдлыг хадгалах тухай ярихад амьдрах чадвар гэдэг бол их чухал үг байдаг эж Д.Трубочкин ярьж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>