Орос улсад ирэх жуулчдын тоо байнга өсч байна. Хүссэн хүн бүрийг орчин үеийн аялал жуулчлалын цогц үйлчилгээгээр хангахын тулд оросын аялал жуулчлалын компаниуд аялал жуулчлалын шинэ төрөл, маршрутыг хөгжүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод аялал жуулчлалын бааз, дэн буудал, зочид буудлын барилга, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд оросын хувийн бизнесийнхэн, улсаас идэвхтэй хөрөнгө оруулж байна. Оросын аялал жуулчлалын салбар Франц, Испани зэрэг орны адилаар төсөвт тэрбумаар тоологдох орлого оруулж хараахан чадахгүй байна. Орос улсад аялал жуулчлалын асар их боломж бий. Сүүлийн үед уламжлалт музей болон түүхэн танин мэдэхүйн жуулчлалын зэрэгцээ шинэ чиглэлийн аялал жуулчлал амжилттай хөгжиж байна. Сибирийн янз бүрийн бүс нутгийн угсаатан-экологийн жуулчлал гадаадынхны сонирхолыг их татаж байна гэж Красноярск хотын аялал жуулчлалын компанийн төлөөлөгч Юлия Капустинская ярьж байна. “Хакаси, Тува, Красноярскийн хязгаарт манай компани Саяны тойргоор угсаатны аялал зохион байгуулсан. Үүний тулд хоёр гэр барьсан. Аялалын энэ маршрутыг гадаадынхан их сонирхож байгаа. Жуулчдын олонх нь Сибириийн нутгаас эхлэн Орос орноор аяладаг нь бидэнд их таатай байдаг. Ялангуяа германы жуулчид энэ нутгаар их аялдаг. Дараа нь швейцарь, Австри, үндсэндээ Германы жуулчид их ирдэг. Тэд жинхэнэ гэрт амарч, нүүдэлчдийн ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ сайхан үйлчлүүлгээ их таалагддаг. Үүнээс гадна үндэсний хоол унднаас хүртэж, соёл, түүхтэй танилцаж, жинхэнэ бөө, хөөмий зэргийг харах сонин байдаг гэж Ю.Капустинская хэллээ. Сибирийн уугуул иргэдийн оршин суудаг хамгийн их тархасан сууц юм. Европчүүд 10 хоног автобусаар аялахдаа Сибирийн өмнөд хэсгийн ард түмний соёл иргэншилтэй танилцдаг. Красноярскийн хязгаарын “Багана” байгаалийн дархан цаазат газар онцгой анхаарал татдаг. Энэ асар том гайхалтай чулуун барималыг хүний гараар бүтээсэн бус байгалиаас ийм тогтоцтой юм. Энд жуулчид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид хүрэлцэн ирдэг. Энэ газрыг Английн Стоун хеж, эсвэл Байгаль нуурын Ольхон аралтай зүйрлэж болно. Сүүлийн жилүүдэд ийм жуулчлал эрчимтэй хөгжиж, олны сонирхолыг татаж байна. Москва, Санкт-Петербургээс гадна оросын эртний хот Суздаль, Владимир зэрэг хотод жуулчид их ирж байна. Тухайлбал Югра, Якут, Алтай, Буриад, Европоос алс хол Чукотка жуулчдыг татаж байна. Москва хотод 5-р сарын 15-18-нд болсон МITF-2008 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оросын аялал жуулчлалын өсөн нэмэгдэж буй боломжийг харуулсан билээ. Тэр үзэсгэлэнд оролцож буй гадаадын аялал жуулчлалын компани оросын түншүүдийн санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг их сонирхожээ. Тэгэхлээр Орос улсад жуулчдын урсгал нэмэгдэн гэсэн үг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>