Сансрын уудмыг зөвхөн энхийн зорилгоор ашиглахаар хязгаарласан урьдын хууль өөрчлөгдлөө. Сансрын “цэргийн бус зориулалтаар” ашиглах тухай шинэ хуулийн төсөлд заажээ. Эхлээд харахад онцын өөрчлөлт байхгүй мэт тухайлбал сансрын уудмыг энхийн зорилгоор эсвэл цэргийн бус зориулалтаар ашиглана гэдэг ижилхэн утгатай. Харин Японы засгийн газар, ялангуяа японы цэргийнхэн хуулийн энэ өөрчлөлтөд ихээхэн ач холбогдол өгч байна. Нэгдүгээрт Японы батлан хамгаалах яамны шууд хяналтанд байгаа, мөн цэвэр цэргийн зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөхөд тавьсан бүх хязгаарлалтыг албан ёсооөр өөрчилж байгаа хэрэг юм. Юуны түрүүнд тагнуулын аппаратын тухай юм. Өнөөгийн байдлаар өмнөх хуулийг бараг зөрчөөд сансарт хөөргөсөн японы тагнуулын дөрвөн хиймэл дагуул тойрог замд ажиллаж байна. Хоёрдугаарт шинэ хуулиар Япон улс пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын системд албан ёсоор оролцох боломжтой болж байна. Гуравдугаарт “цэргийн бус зорилгоор ашиглах” гэдгийг Японд өөрөөр тайлбарлаж байна. Тухайлбал “үл давших”, “үл халдах” гэсэн ч, батлан хамгаалах зорилгод ашиглахыг зөвшөөрсөн байгаа юм. Орчин үеийн нөхцөлд давшилтын, батлан хамгаалахын зэвсгийн хооронд тодорхой хязгаар тогтоосон нь нилээд эргэлзээтэй. Пуужингийн батлан хамгаалахын системийн янз бүрийн элементүүд үүнийг баталж байна. Тиймээс АНУ, Японы байгуулж буй пуужингийн батлан хамгаалахын системийн жинхэнэ чиглэл юу болох талаар асуулт урган гарч байна. Тэдний байгуулж байгаа пуужингийн “хамгаалалт” нь БНАСАУ-ын зүгээс нүүрлэж байгаа аюул заналыг саринуулах эсвэл Орос, Хятад улсын эсрэг ижил түвшинд ашиглах зорилготой байж магадгүй талаар олон шинжээч ярьж байгаа. Тайваньд байрлах “Пэтриот-2” америкийн пуужин амдан сөнөөгч энэ системд багтаж байгаа учраас Хятад улс үүнийг аюулгүй байдлын аюул занал гэж үзэж байна. Цэргийн давуу тал эдлэхэд чиглэсэн пуужингийн эсрэг систем байрлуулах нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй байна. Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн тогтвортой байдлын үндэс алдагдсанаас дэлхийн тэнцвэрт байдлыг хадгалах энэ чухал салбарт тодорхойгүй байдал улам нэмэгдэнэ. Япон улс сансрын уудмыг ашиглах тухай хуулинд өөрчлөлт оруулснаар харамсалтай нь энэ чиглэлд алхам хийж байгаа хэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>