5-р сарын 21-нд нэг баррель нефтийн үнэ 130 америкийн доллараас хэтрэв.Өнгөрсөн нэг жилийн дотор нефтийн үнэ хоёр дахин нэмэгджээ. АНУ-ын талаархи статистикийн тоо баримтууд лхагва гаригт нефтийн үнийг эрс нэмэгдүүлэх түлхэц болов. Тус улсад бензийн хэрэглээ сүүлийн долоон хоногт бүтэн хагас хувиар нэмэгдэж, нөөц нь 12 хувиар багасав. Харин зуны амралтын улирал бензиний хэрэглээ тэнд дээд хэмжээнд хүрдэг. Үнэ цаашдаа нэмэгдсээр байх болно гэж шинжээчид таамнав. Энэ оны эцэс гэхэд нефтийн үнэ 200 долларт хүрч болзошгүй гэж тэд үзэж байна…

<сонсох>