Орос улсад үндэсний тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөрийг баталлаа. Үүнд 13 триллион рубль зарцуулна. Хар далайн эргийн Сочи хотоос манай тусгай сурвалжлагч Вячеслав Киселевийн мэдээлснээр ерөнхий сайд В.Путин 5-р сарын 20-нд холбогдон тогтоолд гарын үсэг зурсан байна. Үүний өмнө холбооны сайд нар, мөн тээврийн асуудал эрхэлсэн бүс нутгийн удирдлагуудын зөвлөлгөөн болсон юм. В.Путин дээрх уулзалтад хэлсэн үгэндээ: «Орос шиг ийм өргөн уудан нутагтай газар тээврийн системийг дэмжихэд нэлээд их үүсвэр шаардлагатай. Одоо зүгээр дэмжих байдлаас хамгийн орчин үеийн технологийн баазад тулгуурлан маш чанартай хөгжүүлэх шатанд шилжих хэрэгтэй. Төр засгийн боломж, оросын бизнес өнөөдөр ийм боломж олгож байна гэж В.Путин мэдэгдлээ. Орос улс зам, тээврийн хөгжингүй дэд бүтэцгүй бол ирээдүйгүй. Зам, сайн чанарын дэд бүтэцгүй бол эдийн засаг хөгжихгүйн дээр ашигт малтгмын олборлолт, боловсруулалт зогсоно. Ачаалал нь ихэдсэн замд дээр жил тутам 30 мянган хүн амиа алдана гэж Орос улсын засгийн газрын тэргүүн хэлээ. Ийм үр дагавраас сэргийлж, зөвлөлгөөний үеэр тээврийн дэд бүтцийг 2010-2015 он хүртэл хөгжүүлэх холбооны хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрт эдийн засгийн томоохон төслүүдийг багтаажээ. Хөтөлбөрийн хүрээнд 100 орчим нисэх буудлыг шинэчилж, барих, 17 мянган км автомашины зам тавина. Орос улсын хойд хэсгийн нийслэл гэгддэг Санкт-Петербургийн Нева мөрний дор хонгил тавьж, Зүүн Сибирийн төв Эрхүү хотын Лена голын гүүр, Украиныг тойруулан төмөр зам тавихаар төлөвлөж байна. Орос улсын хөгжил бүхэлдээ мөн иргэдийн ахуй амьдралын байдал дээшлэх эсэх нь энэ төлөвлөгөө хэр үр нөлөөтэй хэрэгжихээс хамаарна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>