Гадаадын нефть, хий экспортлогч орнууд ОПЕК-той төстэй байгууллага байгуулбал хориг тавих хуулийн төслийг АНУ-ын конгресст өргөн барилаа. Үүнийг зах зээлд түншүүдийн хамт корпорацийн ашиг сонирхолоо хамгаалах бодолтой эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэгчдийн эсрэг америкийн хууль тогтоогчид дайн зарлаж буй шинэ оролдлого гэж хэлж болно. Өмнөх оролдлогын адил үүнийг хэрэгжүүлэх аргагүй гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. АНУ-ын Конгресс өнгөрсөн жил нефть, хий худалдах, худалдан авах дүрмийн талаар хэрэглэгчидтэй ижил түвшинд яриа хэлэлцээ хийх үйлдвэрлэгчдийн эрхийг хавчих оролдлого хийж байсан юм. Тухайн үед конгрессын гишүүдийн энэ байр суурьт Москва эргэлзсэн бөгөөд хий эскпортлогч тэргүүлэх орнууд үүнийг салбарын, эсвэл бүс нутгийн асуудлыг хамтран шийдвэрлэхэд сорил гэж үзсэн юм. Эрчим хүчний эвслэд нэгдсэн ямар ч улс орны эсрэг хориг тавих тухай хуулийн төсөл ерөнхийлөгчийн ширээн дээр очоогүй билээ. Энэ баримт бичгийг баталсан тохиолдолд нефть, хийн үйлдвэрлэгчид АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн ерөнхийлөгчийн зөвлөхүүд анхааруулсан байна. Хуучин сэдвээр шинэ хуулийн төсөл боловсруулах мод дэлгэрсэн гэлтэй. Энэ удаа АНУ хий экспортлогч тэргүүлэх орнууд өөрсдийн байгууллагаа байгуулах төлөвлөгөөнд цохилт өгөхөөр оролдож байна. Энэ асуудлыг намар сайд нарын уулзалтын түвшинд шийднэ. Орос улс хий экспортлогч орнуудын Хартиг бэлтгэх асуудлаар зохицуулах хороог тэргүүлж байна. Үйлдвэрлэгчид нефтийн үнээс хүчтэй хамааралгүй хийн үнийг тогтоох шинэ механизмыг боловсруулж байна. Үүнээс гадна хийн томоохон орд газрыг ашиглалтад оруулах, хийн тээврийн урсгалыг хуваарилах, олборлолтын технологийг солилцох, зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах тухай юм. Корпорацийн ашиг сонирхол төдийгүй олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах алхамын тухай ярьж байна. Хий экспортлогч орнууд импортлогчдын нягтралын дүнд дэлхийн зах зээлд өөрсдийн үйл ажиллагааг зохицуулах шинэ механизмыг бүрдүүлж байна хэмээн Орос улсын хийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Валерий Язев тэмдэглэжээ. «Экспортлогч, үйлдвэрлэгчдийн бүлэг байгуулах гэж байна хэмээн биднийг буруутгаж байгаа. Европ хэрэглэгчийн бүлэг биш гэж үү хэмээн би ямагт асуудаг. Хэрэглэгч, хий үйлдвэрлэгчийн ашиг сонирхолыг уялдуулах, харилцан хариуцлага хүлээх зэрэг нь үндсэн зорилт гэж би үзэж байгаа хэмээн Валерий Язев хэллээ.Европын Холбоо Орос, Алжир зэрэг бусад хий нийлүүлэгчидтэй эрчим хүчний яриа хэлэлцээгээ бэхжүүлэх сонирхолтой байгаа. Европын бодлогоор хийн экспортлогчид цаашид эвлэлдэн нэгдэх үйл явцыг хийн аман дээр сууж байгаа бирд мэт тайлбарлахас татгалзаж байна. АНУ-ын конгресс хий экспортлогч орнуудад саад тотгор учруулах оролдлого нь Европын Холбооны дэлхийн зах зээлд гол өрсөлдөгчиддөө саад тотгор учруулах сонирхолтой байна гэж үзэж байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>