ШХАБ өнөөгийн байдлаар тус бүс нутгийн бусад орныг бүрэн эрхт гишүүний хувиар элсүүлэх шалгуурыг боловсруулж байна.Казахстаны нийслэл Астанад болж байгаа “ШХАБ-бүс нутгийн хамтын ажиллагааны орчин үеийн загвар” бага хурлын үеэр ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев энэ тухай мэдэгдлээ. Өнөөгийн байдлаар тус байгууллагад Орос улс, Киргиз, Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан зэрэг 6 улс багтдаг. Тус байгууллагад шинэ гишүүн элсүүлэх шалгуурыг одоо боловсруулж байна. Өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, бүх талын саналыг харгалзах зэрэг нөр их хүч шаардсан ажил өрнөж байна.
ШХАБ-ын судалгааны төвийн форумын ажил Бээжинд эхэлсэн тухай Болат Нургалиев мэдэгдлээ. Тус байгууллагыг өргөжүүлэх тухай хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулсан. “Шинэ гишүүнийг элсүүлэх шалгуурын талаар шинжээчдийн гаргасан саналыг мөн анхаарлдаа авна” гэж ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Хэд хэдэн орон бүрэн эрхт гишүүн болох өргөдөл гаргасан. Хэдэн жилийн өмнөөс гишүүнээр элсэх өргөдөл гаргасан байгаа. Мөн ажиглагчийн статусаар элсэх өргөдөл гаргасан байгаа аж. Өнөөгийн байдлаар Энэтхэг, Пакистан, Монгол, Иран улс ажиглагчийн статустай юм. Афганистан энэ статусын төлөө өрсөлдөж байна. Ажиглагч орнуудыг засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд гурван жил дараалан урьж оролцуулж байна. Дүрэмд зааснаар ажиглагч орнуудын төлөөлөгчийн хэргэм зэрэг нь гишүүн орны төлөөлөгчдийн хэргэм зэргээс доогуур байх ёсгүй юм. Амьдралд дээр үүнийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Анх харилцан аюулгүй байдлыг ханган зорилгоор байгуулагдсан ШХАБ үйл ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлж байгааг эцэст нь тэмдэглэе. Юуны түрүүнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд хамаатай. Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Нурлан Ермекбаев Астанад мэдэгдэв. Өнгөрсөн жил харилцан бараа эргэлт 50 тэрбум доллароос давсан. Энэ үзүүлэлт дунд хугацаанд 70 тэрбум долларт хүрч магадгүй байна. Гадаад хэргийн дэд сайдын үзэж байгаагаар, ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарт тухайлбал хөдөө аж ахуй, машин угсралт, нефть хийн үйлдвэрлэл, дээд зэргийн технологи зэрэг салбарт асар их боломж байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Хэтдээ чөлөөт худалдааны бүс байгуулахыг үгүйсгэхгүй.

Орчуулагч Г.нарангарав

<сонсох>