Foto http://www.shohin.ruХүчин төгөлдөр болсон шинэ хууль нь тэдний үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэс болно. Шинэ хуулиар стратегийн салбарыг тодорхойлно. Энэ нь атом, сансар, нисэх онгоцны салбар, цэргийн техник, зэвсгийн үйлдвэрлэл, худалдааны салбар, тагнуул, ашигт малтмалын олборлолт, телевиз, радиогийн томоохон компаниуд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэвлэмэл хэрэгсэл зэрэг юм. Гадаадын хөрөнгө оруулагчид байгууллага, компанийн хаалттай болон санал өгөх эрхтэй багц үнэт цаас эзэмших гэрээ байгуулахад эрх, үүргийг нь хуулиар нарийн зохицуулжээ. Орос улсын үндэсний ашиг сонирхолыг улс орны аюулгүй байдалд чухал ач холбогдолтой салбарт хамгаалахад шинэ хуулийн гол санаа агуулагдаж байна. Нөгөө талаас тоглоомын дүрмийн ил тод байдал, мөн ажил хэрэг явуулах уур амьсгалын урьдчилан таамаглах боломжийг хангах нь чухал. Оросын эдийн засгийн чухал салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын тоглоомын шинэ дүрэм нь гадаадын капиталын урсгалыг нэмэгдүүлэх ээлжит алхам юм. Орос улс өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, өсөлтийн хурдаар дэлхийн тэргүүлэгчдийн нэг болсон. Орос улсад гадаадын 80 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Үүнд тулгуурлан Орос улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Александр Шохин өнөөдөр улс оронд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар нэг бэрхшээл байхгүй гэж хэлж байна. «Өнөөдөр энэ зорилтыг биелүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад улам их хөрөнгө оруулсаар байна. Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас Орос улсаас олон арван тэрбум долларыг татсан ч, Орос улсад капиталын орох цэвэр урсгалын үзүүлэлт дээд хэмжээнд хэвээр байна» гэж А.Шохин хэллээ. Орос улсын эдийн засгаас татсан гадаадын капиталын гарах цэвэр урсгал эхний улиралд 22 тэрбум доллар байв. АНУ-ын эдийн засгийн хямарлаас үүдэлтэй дэлхийн санхүүгийн зах зээлийг хамарсан айдас хүйдсийн улмаас капиталыг татаж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа ч, гадаадын хөрөнгө оруулагчид 4-р сард Орос улсад дахин хөрөнгөө оруулж эхэлжээ. Александр Шохин энэ хандлагыг тайлбарлахдаа: «Орос улс эх орны болон гадаадын бизнесийг дорвитой, урт хугацаанд байлгах таатай нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд манай улс зүгээр нэг тогтвортой байдлын арал төдийгүй тогтвортой улс хэмээн ярьж болно. Дэлхийн эдийн засгийн хямралын үед ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа эдийн засгийн хөгжлийн тогтвортой үзүүлэлтийн тухай ярих ёстой». Орос улсад энэ жил 50-55 тэрбум долларын гадаадын капитал орж ирэх таамагтай байна. ОУВС-ийн таамагласнаар Хятад, Энэтхэг, Бразил, Орос улсад эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>