Foto http://www.izvestia.ruДэлхийн 2-р дайны гитлерийн эсрэг эвслийн удирдагч Иосиф Сталин, Уинстон Черчилл, Франклин Рузвельт нарын хөшөөг нээх ёслол боллоо. Краснодарын хязгаарын амралт сувилалын гол хот Сочид дэлхийн 2-р дайны үеийн музей нээгдлээ. Дайны үеийн одон, медалийн бүрэн цуглуулгыг шинэ үзмэрт дэлгэн үзүүлсэн байна. Гитлерийн эсрэг эвслийн удирдагчдын хөшөө гол үзмэр Үзэсгэлэнгийн гол хаалгыг чимж байна. Орос, АНУ, Их Британи зэрэг 3 орны удирдагчийн 1945 онд Ялтад болсон түүхэн уулзалтын зохиомжоор хөшөөг босгожээ. Израилийн зураач Франко Майслерийн санаагаар гурван орны удирдагч буйдан дээр суугаад ярилцаж байгаагаар дүрсэлсэн байна. Оросын нэрд гарсан зохиолч, түүхч Эдвард Раздинский нэмж хэлэхдээ: “2014 оны өвлийн олимп Сочи хотод болно. Энд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс цуглана. Энэ хөшөөг энэ хотод босгосноор гитлерийн Германыг ялсны түүхэн ялалтыг сануулж, янз бүрийн орнуудын амжилттай хамтын ажиллагааг харуулна” гэлээ. Дэлхийн 2-р дайны түүхийн музейд ойрын үед одон медалийн цуглуулгыг нэмэхээр зэхэж байна. Хүссэн хүн бүрт музейн хаалга нээлттэй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>