“Алтайн үндэстний экологи-тогтвортой хөгжлийн үндэс” Алтайн улсын байгалийн дархан цаазат газрын төслийн Алтайн улсын байгалийн дархан цаазат газрын “Угсаатан- экологийн Алтай –тогтвортой хөгжлийн үндэс” төсөл “гол нутаг дэвсгэрийн хүн ам, жуулчдад экологийн боловсрол олгож, гэгээрүүлэх” тэргүүн зэргийн төсөл хэрэгжүүлэх уралдаанд түрүүллээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн экологийн сангаас энэ уралдааныг зарласан юм. Алтайн дархан цаазат газар Орос улсад хамгийн томд ордог. Энд жил тутам 1000 орчим жуулчин ирдэг. Энд үзэж харах зүйл их байдаг. Хөх нарийхан тууз мэт 78 км үргэлжилдэг Телецкийн гүнийн усны нуур энэ дархан цаазат газрын сувд нь юм. Энд түргэн урсгалтай гол, боргио, хүрхэрээ олон байдаг. Хамгийн том хүрхэрээ нь Чульче голын “Халдашгүй” 150 метрийн хүрхэрээ болно. Дархан цаазат газар ургамал, амьтны ер бусын ертөнцтэй юм. Энд Улаан номонд орсон хээрийн бүргэд, ирвэс, далайн бүргэд, шонхор зэрэг ан амьтан бий.Алтайн дархан цаазат газар угсаатан-экологийн аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байна. Энэ аялал жуулчлал нь байгаль орчинтой гайхалтай дасан зохицон оршин суугаа жижиг ард түмэн юуны түрүүнд тодорхой үндэстний цөөнхийн амьдрал ахуйтай танилцах боломж олгож байна. Дархан цаазат газар багтдаг газрын үндсэн хэсэг нь Алтайн бүгд найрамдах улсын Турачакскийн дүүрэгт оршдог. Энэ нутагт челкан, кумандин зэрэг уугуул иргэд оршин суудаг. Юуны түрүүнд тэдэнд зориулж “Угсаатан-экологи Алтай-тогтвортой хөгжлийн үндэс” төслийг боловсруулсан гэж Алтайн байгалийн дархан цаазат газрын ажилтан Светлана Шигрева тэмдэглэж байна. “Дархан цаазат газрын орчмын нутаг дэвсгэрийг тогтвортой хөгжүүлэх, аялал жуулчлалыг зохион байгуулахад уугуул хүн амыг татан оролцуулах, нутгийн гар урлалыг хөгжүүлэхэд төслийн зорилго чиглэж байна. Алтайн дархан цаазат газрын нэг хэсэг, ЮНЕСКО-ийн тусгай обьект болох Телецкийн нуурт жил бүр 1000 жуулчин ирдэг. Угсаатан аялал жуулчлалын тухайд холбогдох хяналтанд, нутгийн хүн амд ашигтай байдлаар хөгжүүлэх ёстой юм. Цөөн хүн амтай ард түмэн, уугуул иргэдийн соел, уламжлалыг зайлшгүй харгалзах хэрэгтэй” гэлээ.Энэ төслийг хэрэгжүүлснээр Алтайн байгаль, тэнд суугаа ард түмний уламжлалыг хадгалахад тус болно гэж найдаж байна хэмээн Светлана Шигрева үргэлжлүүлэн ярив. Артыбаш тосгонд 7-р сард болох үзэсгэлэн ярмагийн үеэр жуулчид нутгийн ард түмний гар урлалтай танилцаж, алтайн уран гартнуудын хийсэн бэлэг дурсгал, экологийн цэвэр бүтээгдэхүүн авч болно. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн экологийн сангийн зохицуулагчид энэ баярт хүрэлцэн ирнэ.

Орчуулагч Г.Нарангарав

 <сонсох>