Орос улсын инновацийн хөгжилд жижиг, дунд бизнес хөдөлгөгч хүч болж болно. Кремльд 5-р сарын 26-нд болох “Жижиг, дунд бизнес Орос улсыг 21-р зуунд хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндэс” Бүх оросын форумыг зохион байгуулагчид үүнд итгэлтэй байна. Форум эхлэхийн өмнөхөн Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавьж буй захиргааны саад тотгорыг хойшлуулалгүй нэн даруй арилгах тухай” зарлигт гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар жижиг, дунд бизнесийн захиргааны саад тотгорыг багасгах юм. ЗСБНХУ-д хоршооллын тухай хууль баталсны 20 жилийн ой 5-р сарын 26-нд болно. Энэ хуулийг баталсан нь жижиг бизнес хөгжих эхлэлийн цэг болсон юм. Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх арга хэмжээ нь өнөөдөр Орос улсын Засгийн газрын тэргүүн зэргийн зорилт болоод байна. “Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх тухай” 2007 онд баталсан Холбооны шинэ хууль нь олон улсын бүх хэм хэмжээнд нийцэж байгаа ч, үүнийг сайжруулах үйл явц үргэлжилж байна гэж ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хувийн аж ахуйн нэгжийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Хорооны дарга Виктор Ермаков тэмдэглэсэн юм.” Энэ салбарт хууль боловсруулах үед европын мэргэжилтнүүдээс ажил хэрэгч олон зөвлөлгөө авсан. Харин өнөөгийн шинэ хууль олон улсын хэм хэмжээнд бүрэн нийцэж байна. Энэ хууль европын хууль тогтоомжтой уялдаж байгаа. Тиймээс одоо бүс нутагт түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Учир нь бүс нутаг бүр өөрсдийн гэсэн онцлогтой” гэлээ. Орос улсад үйл ажиллагаа явуулах өргөн боломж бий. Ялангуяа гадаадын бизнес эрхлэгчдэд ийм боломж байгаа. Жижиг бизнес инновацийн шугамд орвол байдал өөрчлөгдөнө гэж “Орос улсын түшиг тулгуур” жижиг, бизнесийн Бүх оросын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Борисов ярьж байна: “Инновацийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг бизнесийн байгууллага дунд бизнесийн байгууллагаас 4 дахин, том байгууллагаас 24 дахин их үр ашигтай ажилладаг. Жижиг аж ахуйн нэгж нь ашиг олох арга зам, шинэ санааны үүднээс илүү хөрвөх чадвартай байдаг. Томоохон байгууллага өрсөлдөх чадвартай болсон хойно илүү хүчирхэг болдог. Манай томоохон байгууллагууд нисэх онгоц, автомашины эд ангийг үйлдвэрлэх тухайд жижиг бизнестэй хамтран ажиллах хүсэлтэй байдаг”. Аж үйлдвэр, техникийн парк, засаг захиргаанаас бизнесийг хөхиүлэн дэмжих зэргээр инновацийн салбарт жижиг бизнесийг хөгжүүлж болно. Их сургуулиуудын дэргэд инноваци шинжлэх ухаан-техникийн, технологийн жижиг аж ахуйн нэгж байгуулах хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. “Бидэнд асар их нөөц бий. Инноваци, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл зэрэг салбарт жижиг бизнесийг хөгжүүлж, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний салбарыг хамрах хэрэгтэй” гэрж Сергей Борисов төгсгөлд нь хэлэв.  

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>