Тэрээр энэ уралдаанд хоёр дахь удаагаа улсаа төлөөлж байна. Гадаадын үзэгчид 2 жилийн өмнө “Евровидение” уралдаанд энэ дуучны уран бүтээлтэй танилцаж, түүнийг 2-р байрт шалгаруулсан билээ. Дима эрсдэлээс үл айдаг, төдийгүй нэг голд дахин орохоос эмээхгүй байна. Тэрээр тэмцээн уралдааны уур амьсгалд дуртай нэгэн бөгөөд “Евровидение” уралдааныг Орос улсад зохиохын тулд түрүүлэхийг хүсч байна.Дуучин тус уралдааны талаар ярихдаа, эстрадын уран бүтээлчийн хувьд шилдэг эсвэл эсрэгээр байгааг бүрмөсөн нотлох цорын ганц газар бол энэ уралдаан. Дима Билан бүр багадаа хойд Кавказаас Москва хотод иржээ. Хөгжмийн сургуулийн авьяастай оюутанг нэрд гарсан продюсер анзаарч, Дима Билан оросын эстрадын өсч буй од болжээ. Хөгжмийн уралдаанд анх түрүүлсэн, анхны аялан тоглолт, анхны цомог энэ бүхэн 2003 онд болсон. Үзэгчид шинэ дуучныг урам зоригтой хүлээн авсан. Сайхан хоолойтой, сэтгэл татам, энгийн, чин сэтгэлэсээ, эрч хүчтэй залууг тэд олж харсан. Замын эхэнд өөрийн дүр төрхөө сонгож чадсан нь их хувьтай хэрэг хэмээн Дима ярьж байна. Болж буй ямар ч үйл явдлыг би сонсогчидтойгой чин сэтгэлээсээ хуваалцдаг. Үнэн сэтгэлээ хадгална гэдэг хүнд болохыг би ойлгосон. Өнөөдөр Дима Билан Оросын нэг номер поп од. Дэлхийн олон оронд тогтсон жишгээр залуучуудын шүтээн болсон дуучны нөлөө хөгжмийн хүрээнээс аажмаар хальж байна. Уран бүтээлч загвар сайтай хувцас бүтээхээр сэтгэл шулууджээ. Тэр муугүй зурдаг бөгөөд театр урлагийн дээд сургуулийн жүжгийн ангид элсэж, царайлаг найз бүсгүйтэй болсон байна. Дима Билан сонсогч, шүтэн бишрэгчиддээ баяр баясгалан түгээсээр байна. Белградад болох уралдаанд дуулахаар бэлдсэн “Итгэ” нэртэй дуу нь бүх хүнд таалагдаасай гэж бид маш их хүсч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>