Foto http://www.nikatv.ruОросын их театрын аргил хоолойтой, нэрд гарсан дуучин Владимир Маторинд 60 жилийнх нь ойг тохиолдуулан сайн сайхныг хүссэн мэндчилгээ тасрахгүй байна. Дуучны ойг тохиолдуулан “эх орны өмнө байгуулсан гавьяаны” одонгоор шагнав.Нэрд гарсын дуучны төрсөн өдрийг тохиолдуулан Бахрушины нэрэмжит театрын музейд “Оросын аргил хоолой. Хүнд замын аз жаргал” нэртэй үзэсгэлэн гарчээ. Зураач Василий Нестеренкогитйн зурсан дуучин Владимир Маторин Борис Годуновын дүрд тоглосон зураг гол үзмэр байна. Үзэсгэлэнд дуучны тайзны бүхий л амьдралыг харуулсан гэрэл зургийг тавьжээ. Тэрээр Европ, Ази, Америк, Австралийн концертын танхимд уран бүтээлээ толилуулж байжээ. Дуучны урын санд 60 гаруй дуурийн дуу, уянгын дуу багтдаг. Владимир Маторин үнэн алдартны дууллыг гайхалтай дуулдаг хүн юм. Түүний ойг тохиолдуулан олгосон одон медалийн дунд Москва хотын хамба бүх оросын Алексия 2 хүртсэн гэгээн вангий одон байна. Уран бүтээлийн төлөвлөгөө, ойн арга хэмжээний талаар Владимир Маторин ийнхүү ярьж байна: «60 жилийн мөрөөдөл маань биелж байна. Москвагийн консерваторийн их танхимд Оросын сүмийн хөгжим эгшиглэнэ. Хоёр дахь хэсэг нь дэлхийн олон орны хүмүүс сонсох дуртай оросын дуу, уянгын дуу дуулна. Энэ бол миний сэтгэлийн хоёр хэсэг юм» гэлээ. Владимир Маторины ойн төгсгөлийн арга хэмжээ 5-р сарын 19-нд Их театрт болно. Дуучин дуурийн дуртай аринаасаа дуулж сонирхуулна. Дараа түүний уран бүтээлч анд нөхөд тухайлбал москвагийн театрын хөгжимичин, яруу найрагч, жүжигчин уран бүтээлээ толилуулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>