Ерөнхийлөгч Д.Медведев сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж эхэлж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт жижиг бизнесийг хамгаалалтандаа авлаа. “Бизнесийн үйл ажиллагаа явуулахад захиргааны хориг арга хэмжээг нэн даруй арилгах тухай” зарлигт гарын үсэг зурав. Баримт бичигт “нэн даруй буюу хойш тавилгүй” хийх алхам гэсэн үг нүдэнд тусч байна. Төр засгаас ердөө тайван үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг хүсч байгаа жижиг, дунд бизнесийн байгууллагын олонхийн амьдралыг хөнгөвчлөх тухай ярьж байна. Оросын жижиг, дунд байгууллагын холбооны ерөнхийлөгч Александр Иоффе эдгээр хүмүүсийн тулгамдсан асуудлын талаар ийнхүү ярьж байна: «Ямар асуудал тулгарч байна вэ? Энэ бол жижиг бизнесийн үйл ажиллагаанд хор хохирол, саад тээг болж байгаа захиргааны бүхэл бүтэн “багц” саад тотгорууд юм. Эцэс төгөсгөлгүй шалгалт юм. Янз бүрийн зөвшөөрлийн баримт бичгийг зохицуулахад бэрхшээл тулгарч байна. Эцсийн дүндээ жижиг бизнес болоод нийгмийн ёс суртахууныг доройтуулж байгаа авилгын “шөл” болон хувирч байна». Бизнесийн байгууллагыг 3 жилд нэгээс ихгүй удаа шалгахыг зөвшөөрсөн зарлиг гарчээ. Тэдний зүүдэнд ч ийм зүйл ороогүй байх. Учир нь өнөө үед залхуугүй хүмүүс бизнесийн байгууллагыг шалгаж байна. Залхуугүй хүн олон байна. Энэ эцэс төгсгөлгүй шалгалт нь олон нийтэд ямар ч ашиг тусгүй бөгөөд шалгаж байгаа хүмүүст өөрсдөд нь ашигтай байдаг. Жижиг, дунд бизнесийн байгууллагын дурын эзэн төр засгийн байгууллагын төлөөлөгчдийн “үйл ажиллагаан бус үйлдэл” гэгчээс хамгаалагджээ. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Засгийн газар хоёр сарын дараа ерөнхийлөгчийн зарлигт тулгуурлан хууль тогтоогчдод санал тавина. Төр засгийн түшмэдийн хууль бус үйлдлээс бизнесийн байгууллагыг хамгаалсан холбооны хэд хэдэн хуулийг батална. Соёл иргэншсэн дурын нийгмийн үндэс болж байгаа дунд ангийг бүрдүүлэх алхамуудын нэг нь энэ юм. Д.Медведевийн сонгуулийн өмнөх хөтөлбөрийн гол хэсгийн нэг нь энэ билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>