Орос, Бразил, Энэтхэг, Хятад /ОБЭХ/ улсын Гадаад хэргийн сайд нар цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дахин ийм хэлбэрийн уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо. Екатеринбургт болсон зөвлөлгөөнөөр олон улсын харилцаанд хууль эрхийг дээдлэх, дэлхийн аюулгүй байдлын аюул заналын эсрэг арга хэмжээ авах, дэлхийн эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцлээ. Ийм хэлбэрийн 3 дахь уулзалт болж байна. ОБЭХ-ын сайд нар олон улсын ямар нэг форумд үл хамаарах зөвлөлөөнийг анх удаа зохион байгуулсан нь онцлогтой юм. Орос улс ийм хэлбэрээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа талаар яриа хэлэлцээний үеэр тэмдэглэв. Өнөөдрийн уулзалт дөрвөн талын яриа хэлэлцээний шинэ чанарыг тусгасан гэж Москвагийн үзэж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй дөрвөн орны уулзалт боллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм. «Эдгээр нь эдийн засаг нь хурдтай өсч байгаа улс орнууд юм. Глобалчлагдаж байгаа ертөнцөд олон асуудлаар бидний ашиг сонирхол давхцаж байгаа. Дээрх орнуудын ерөнхий хариуцлага, орон бүрийн хөгжлийн зорилт, ашиг сонирхол нь дэлхийн санхүү-эдийн засгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Олон улсын харилцааг илүү тогтвогтой, шударга ардчилсан болгохын тулд дэлхий ертөнцийн асуудлаарх, мөн олон улсын харилцааны системийг цаашид хөгжүүлэх бидний байр суурь давхцаж дээрхийг амжилттай нөхөж байна» гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганы үеэр ОБЭХ-ын дараагийн уулзалт болно. Олон улсын форумаас гадна уулзалт ирэх жил Энэтхэгт болно. Үүнээс гадна талууд санхүү, эдийн засгийн сайд нарын уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо. Орос, Хятад, Энэтхэг, Бразил улс энэ хэлбэрийн уулзалтыг шинэ чанартай түвшинд хүргэх, сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг өргөжүүлэх сонирхолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>