Foto http://www.1tv.ruОрос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев 5-р сарын 16-нд Кремльд анхны олон улсын хэмжээний уулзалт хийлээ. Түүний зочин Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр болсон юм. Дээд хэмжээнд харилцан ойлголцож, итгэлцэл тогтоосон уламжлалтай орнуудын хооронд улс төрийн яриа хэлэлцээ үргэлжилж байна. Орос, Монголын харилцааны үндсийг өнгөрсөн зууны 20-оод онд тавьсан билээ. Энэ улс олон жилийн турш ЗХУ-ын эдийн засагт нягт уяатай байсан. Харин 1990-ээд оны эхээр энэ уяа алдарч Монгол Улс дэлхийн улс төрийн тавцанд бие даасан тоглогч болсон юм. Гэсэн ч “дээлийн шинэ нь, нөхрийн хуучин нь дээр” гэсэн хуучны үг үнэн болохыг цаг хугацаа харууллаа. Москва болон Улаанбаатар хоёр 2006 онд стртегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай анхны мэдэгдэл бүхий тунхаглалд гарын үсэг зурсан юм. Монгол Улсын ЗХУ-д төлөх өрийг Орос улс хүчингүй болгосон. Ингэснээр оросын бизнесийн хүрээнийхэн тус улсад дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол Улсыг дэлхийн зах зээлд гаргах орд газрыг эзэмшихэд оросын компанийг оролцуулах, төмөр замыг шинэчлэх тухай ярьж байна. Юуны түрүүнд нүүрс, зэс, мөнгө, уран олборлох тухай юм. Стратегийн түншлэлээр бүс нутгийн аюулгүй байдал, яриа хэлэлцээг хөгжүүлэхэд чиглэсэн байгаа. Олон улсын аюулгүй байдлыг хангахад зүүн хойд болоод төв Ази чухал хүчин зүйл болж байна. Афганистан, Иран, Ирак, Хойд Солонгосын байдал Монголын байдалд шууд болон дам нөлөөлсөөр байна.Ази-Номхон далайн бүс нутгийн хүрээнд тус улс харилцаагаа идэвхжүүлж байна. Монгол Улс сүүлийн үед ШХАБ-ын үйл ажиллагааг их сонирхож байгаа. Үүнээс өмнө тус улс ажиглагчийн статустай байсан бол одоо бүрэн эрхт гишүүн болох бодолтой байна. Энэ байгууллагаар дамжуулан Орос, Хятад, Казахстан улстай улс төр болоод ажил хэргийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой болохыг тус улсын удирдлага ойлгон хүлээн авч байна. Энэ нь Азийн бүс нутагт стратегийн тогтвортой байдлын баталгаа болох ШХАБ-ын нэр хүнд өсч байгаагийн илрэл хэмээн шинжээчид үзэж байна. Улс төр судлаач Геннадий Чуфрин “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлсэн юм. «ШХАБ байгуулагдсан үеээс аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улс төр, эдийн засаг зэрэг янз бүрийн салбарт байр сууриа бэхжүүлж байгаа билээ. ШХАБ-ын орнууд өөрийн хүчээр энэ бүс нутагт аюулгүй байдлыг бодитоор хангахад бэлэн байна» гэлээ. Орос улсын хувьд Монгол Улс сайн хөршийн зарчимд тулгуурлан харилцаа тогтоох хөрш орон юм. Улаанбаатар ч ялгаагүй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгааг өнөөдрийн уулзалт баталлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>