Foto http://www.radiomayak.ru«Дэлхийн шинэ долоон гайхамшиг» олон улсын Интернет-санал хураалттай төстэй «Оросын долоон гайхамшиг» уралдаан Интернетийн оросын хэсэгт явагдаж байна. Хүн бүр «Оросын долоон гайхамшиг» гэмээр зүйлийг шилэн авч тусгай сайтад саналаа өгөх боломжтой. Уралдааныг 2007 оны 10-р сарын 1-нд зарлав. Ард олны санал хураалтын дүнгээр Оросын уран барилга, соёл, байгалийн өвийн 600 дурсгал «гайхамшгийн цэст» багтав. 14 дурсгал бусдаас илүү олон санал аваад төгсгөлийн цэст орсон юм…

<сонсох>