Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг 5-р сарын 14-нд байгуулагдсанаы хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ ойг тохиолдуулан бид тус нийгэмлэгийн ерөнхийлөгч ЗХУ-ын 2 удаагийн баатар, сансрын нисгэгч Виктор Васильевич Горбатког нэвтрүүлэгтээ урьсан юм. Түүнийг микрофоны өмнө урьяа.
      “Эрхэм монгол анд нөхдөө, Монголын анд нөхдийн нийгэмлэг өнөөдөр “алтан” ойгоо тэмдэглэж байна. Тавин жилийн тэртээ 1958 оны 5-р сарын 14-нд үүсгэн байгуулах бага хурлаар ЗХУ-д хамгийн олон хүнийг хамарсан олон нийтийн байгууллагын нэг Зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэгийг байгуулсан билээ. Тухайн үед тус байгууллагыг ЗХУ-ын 3 удаагийн баатар, домогт маршал Семен Михайлович Буденный тэргүүлж байсан. Нийгэмлэг холбооны болон автономит бүгд найрамдах улсад 37 салбар, хязгаар болон мужид 2000 гаруй анхан шатны байгууллагатай байв. Өнгөрсөн жилүүдэд тус нийгэмлэгийн манай хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1975, 1983 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 2 удаа шагнасан юм.Би энэ олон нийтийн байгууллагыг 1974 оноос тэргүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. ЗСБНХУ задарсны дараа тус нийгэмлэг хүнд үеийг даван туулсан билээ. Эрхэм анд нөхдөө, бусад найрамдлын нийгэмлэгийг бодвол манай Монголын анд нөхдийн нийгэмлэг хүнд үеийг даван туулж, өнөөдөр хөгжин дэвших шатандаа явааг хэлэхэд таатай байна. Манай байгууллага одоо үйлчилж буй хуулинд заасны дагуу өөрийн гэсэн дүрэмтэй бие даасан хуулийн этгээд болсон. Монголын анд нөхдийн нийгэмлэгт багтдаг хувь хүн, хуулийн этгээдийн хандивын мөнгө, гишүүний татвараас төсөвөө бүрдүүлдэг. Гишүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Ойн баярын өмнө бид Санкт-Петербург, Халимагийн бүгд найрамдах улсад нийгэмлэгийн салбарыг сэргээсэн. Ойрын хугацаанд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн салбар Алтайн хязгаар, дараа нь ОХУ-ын бусад бүс нутагт ажиллана. Бид ойрын ирээдүйд Орос улсын олон нийтийн томоохон байгууллагын нэг болно гэдэгт найдаж байгаа. Монголын анд нөхдийн нийгэмлэг 50 жилийн ойгоо зохих есоор тэмдэглэж байна. Бид нийгэмлэгийн интернет вэб хуудас нээж, “Оросын дуу хоолой” радиотой хамтран монгол сонсогчдын дунд асуулт хариултын уралдаан явуулж байна. Асуулт хариултын уралдааны дүнг 5-р сарын 18-нд радио нэвтрүүлгээр цацахыг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Бид 6-р сарын эхээр Улаанбаатараас ирэх эрхэм зочдоо хүлээж байна. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан еслолын арга хэмжээ 6-р сарын 3-6-нд Санкт-Петербург, Москва хотод болно. Еслолын арга хэмжээнд Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Би өнгөрсөн жил “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн” 60 жилийн ойн еслолын арга хэмжээнд оролцсон. Тэгэхэд манай хоер орны ард түмэн хичнээн ойр дотно, бие биенээ сайн ойлгодог болохыг би мэдэрсэн. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ойн баяр бид бүхний нийтийн баяр билээ. Тиймээс Монголын бүх радио сонсогчдод чин сэтгэлээсээ баярын мэнд дэвшүүлье” гэж В.Горбатко хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>