Дэлхийн зах зээлийн энэ долоо хоногийн сүүлчийн худалдааны явцад нэг баррель түүхий нефтийн үнэ түүхэн заагийг хоёр удаа давж эхлээд 125, дараа нь 126 долларт хүрлээ.Евро ба японы иентэй харьцах ам долларын ханш ахин суларсан явдал нефтийн үнэ эрс нэмэгдэхэд нөлөөлөв. Долларын ханш тогтворгүй байгаа нь бараг хагас жилийн турш нефтийн зах зээлийн байдлыг түгшүүртэй болгож, эрчим хүчний өөр түүхий эдийн үнийг эрс нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Энэ нь хөгжиж буй ба хөгжингүй орнуудын төсөвт тулгарсан хүнд сорилт билээ…

<сонсох>