Орос улсад өнөөдөр буюу 5-р сарын 9-нд гитлерийн Германыг ялсны Ялалтын баярыг тэмдэглэж байна. Улсын хэмжээнд цэргийн парад болж, дайны талбарт амиа алдсан цэргийн хөшөөнд цэцэг өргөж байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайны ахмад дайчид хамт дайтаж байсан анд нөхөдтэйгээ энэ өдөр уулзаж байна. Дэлхийн 2-р дайны үер фронтод дайтаж явсан хүмүүс улам цөөрч, тэр аймшигт дайны тухай гэрч улам үнэ цэнэтэй болж байна. Кремльд саяхан дэлхийн 2-р дайны ахмад дайчин Павел Сюткинд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр 1941 онд сайн дураар фронтод явжээ. Түүнийг ард талд цэргийн үйлдвэрт ажиллуулахыг хүссэн ч, Павел эх орноо хамгаалахаар явуулахгүй бол, оргоод фронт явна хэмээн даргаа сүрдүүлжээ. Тэрээр анхандаа цаначин-буучны ангид орсон ч, фронтод очоогүй байна. Түүнийг дунд боловсролтой болохоор нь Ростовын танк эсэргүүцэгч их бууны сургуульд оруулсан байна. Дэслэгч Сюткин жилийн дараа өрөө явдаг их бууны ангийн командлагч болж, байлдааны даалгавар биелүүлж эхэлсэн байна. Тэрээр хүн, техникийн гарз хохиролгүй германы танк, их бууны ангийн суманг устгажээ. Анхны тулаанаас Сюткин улаан таван хошуу одон хүртжээ. Хоёр сарын дараа эх орны нэгдүгээр зэргийн одон хүртсэн байна. Павел Сюткины олон тулаанд оролцсон юм. Түүний суман 1945 оны хавар Дорно Пруссид бараг хоёр хоног германы цэргийн тасралтгүй үргэлжлэх сөрөх давшилтыг тогтоон барьсан тэр тулаан өнөө хэр түүний нүдний өмнө үзэгддэг. «Намайг 8 удаа буудсан, би зөвхөн дууг нь сонч байлаа. Танкны баруун хэсгийн хоёр, мөн зүүн талын нэг тогтоогчийг сэт буудсан. Гинж тасарсан бол тэгээд л өнгөрөх байсан гэж ахмад дайчин ярьж байна гэж П.Сюткин хэллээ. Энэ тулаанаас азаар амьд үлдсэн Павел Сюткинд ЗХУ-ын баатар цол хүртээсэн юм. Дайны хөл толгой нь үл мэдэгдэх нөхцөлд бичиг баримт нь гээгдсэн байна. Одоо үнэн мөнийг сэргээлээ. Чөлөөнд гарсан хурандаагийн хүртсэн 6 одон, 18 медаль дээр таван хошуу одон нэмэгдлээ. Орос улсын ерөнхийлөгч Кремльд энэ шагналыг ахмад дайчинд гардуулсан юм.
       Москва дахь ахмад дайчдын хороонд манай сурвалжлагч ЗХУ-ын баатар дэслэгч генерал Василий Даниловтой уулзсан юм. Дайн турш тэрээр явган цэргийн ангид дайтаж, хамгийн хүндтэй шагнал Алтан таван хошуу одонг 1943 оны Днепр мөрний давшилтын үеэр эр зориг, баатарлаг гавьяа байгуулсны төлөө хүртжээ. Вермахтын командлал улс орноосоо халдан түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах эрмэлзэлтэй зөвлөлтийн армийн давшилтыг зогсоох гэтлэх аргагүй хаалт барих бодолтой байсан. Тэд германчууд гал нээх завсар тэд завиар Днепр мөрөнг туулж, явуут дундаа тулаанд оролцсон юм. Василий Данилов энэ үеэр “Зориг гаргасны төлөө” байлдааны хоёр медаль хүртсэн. Ахмад дайчин фронтод болсон үйл явдал, түүхийг олон таван үггүй ийнхүү өгүүлж байна: «Гурав дахь шагнал болох алтан таван хошуу мөн хүртжээ. Днепр мөрнийг гаталж, хожим Украиныг чөлөөлсөн манай дивизийн гол хүчийг төвлөрүүлж, түшиц газрыг тогтоон барьж, дайтасны төлөө энэ шагналыг хүртсэн юм». Украины нэгдүгээр фронтын бүрэлдэхүүнд байхдаа Василий Данилов европын хэд хэдэн орныг чөлөөлөхөд оролцсон байна. Өдгөө Польшийн Вроцлав хот болох тухайн үеийн германы Бреслау хотод тэрээр хамгийн сүүлд тулаанд оролцжээ. 1945 оны 5-р сарын 7. Фашистын германы халдашгүй цайз болгон хувиргасан хотын бүслэлт бүр 1945 оны 2-р сарын 13-аас 5-р сарын эхэнд хүртэл үргэлжилсэн хэмээн Василий Данилов дурсаж байна: «Бид өдөр бүр маш хүнд тулаанд оролцож, байнга давшиж байв. Хүн бүр энэ дайныг дуусгаж, хотыг чөлөөлөхийг хүсч байлаа. Эцэстээ тэнд байсан дайснууд бууж өгсөн юм. Бреслау хотын гарнизоноос ойролцоогоор германы 50 мянган цэрэг олзлогдсон. Тэдний байлдааны зэр зэвсэг, хүнс дууссан учраас бууж өгсөн юм. Тэд их өлссөн байлаа. Фронтын командлагч Иван Конев олзлогдсон цэргүүдийг хооллохыг тушаасан юм. Манай тогооч нар тэднийг хооллосон».
        1945 оны 5-р сард ийм үйл явдал болсон. Бид ахан дүүгийн барилдлагатай Польш улсыг чөлөөлсөн. Тус улсын ард түмэн биднийг халуун дотно хүлээж авч байсан гэж дэлхийн 2-р дайнд оролцогч ахмад дайчин тэмдэглэв. Европын ард түмнийг фашизмын “хүрэн тахлаас” чөлөөлөхөд зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан гавьяаг балартуулах гэсэн түүхийг засварлан бичигчид олширлоо. Баримт бол баримт. Европыг Василий Данилов, Павел Сюткин нар шиг хүмүүс аварсан.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>