Foto http://www.moscowbooks.ruДайны үеийн дуунууд энэ жил 63 жилийн ойг тэмдэглэж байгаа Ялалтын баярын хөдлөшгүй онцлог юм. Дэлхийн хоёрдугаар дайн, тэр аймшигт үеийн талаар кино, түүхийн сурах бичиг, өвөө, эцгээсээ сонсож мэдсэн залуу уран бүтээлчид нэрд гарсан, оросын хэдэн үеэрээ дуулдаг дуунуудын өнөөдөр олонд хүргэж байна. Тэд Ялалтын баярт хүндэтгэлтэй хандаж, үүнийг Орос улсын үндэсний томоохон баяр гэж үздэг. “Любэ” хамтлаг “Чөлөөлөт” кинонд анх эгшиглэсэн Михаил Ножкины “Сүүлчийн тулаан” дууг ялалт байгуулсан хүмүүст зориулж дуулна.
    Эх орны дайны бэлэг тэмдэг “Цэнхэр алчуур” дууг залуучуудын “Фабрика” хамтлаг концертын хөтөлбөртөө оруулжээ.  Дэлхий дахинаа нэрд гарсан баргил хоолойтой дуучин Дмитрий Хворостовский дайны жилүүдийн дуугаар бүхэл бүтэн цомон гаргажээ. Вениамина Баснерийн “Үл мэдэгдэх өндөрлөгт” дууг хүргэе.
    Яруу найрагч Михаил Матусовcкийн бичсэн “Үл мэдэгдэх өндөрлөгт” мөрөөр 1943 оны фронтын үйл явдлыг харуулсан телевизийн шинэ олон цуврал ангит киног нэрлэжээ. Зохиолч Ариадна Никифоровын дууг нэрд гарсан дуучин Александр Маршал дуулна.
    “Хориотой бөмбөрчид” нэрд гарсан панк хамтлаг Ялалтын баярын өмнөхөн “Биднийг бүү оролд” цэргийн дууны цомгоо танилцууллаа. Хөгжмичид ахмад үеийн дуртай тухайлбал “Хоёр Максим” зэрэг дуунуудыг ийм маягаар залуучуудад хүргэхийг хичээж байна. Нэг нь Максим нэртэй цэрэг, нөгөө нь мөн ийм нэртэй пулемет буу юм.
    “Араатны өвөлжөө” рок хамтлаг дэлхийн хоёрдугаар дайны дайчдад “Тайван нойрс ахмадууд минь” шинэ дуугаа зориулжээ. Залуу зандан цаг нь хэдийн ард хоцорсон хүмүүст зориулан “Эрт дээр болсон тулаан та бүхнийг минь бүү түгшээг, тогоруу шувуу хагацалыг бүү зөгнөг, алтан гургалдай нойр хулжахыг эдгээг” гэж дуулдаг байна.

<сонсох>