Эрхүү хотод Эрхүү хотын эрдэм шинжилгээний төвийн Байгалийн музей буюу байгалийн музейд ер бусын шинэ үзмэрийг дэлгэн үзүүллээ. Энэ үзмэрийг хүмүүс их сонирхож байна. Оросын өнцөг булан бүрээс, мөн гадаадаас энэ музейг үзэхээр зорьж ирдэг тухай музейн захирал Владимир Фиалков ярьж байна. “Сибирийн байгал, Байгал нуурын байгалийн үзмэрийг тэнд голдуу тавьжээ. Энэ нуур дэлхийн хамгийн гүнзгий бөгөөд хамгийн цэнгэг юм. Байгал нуур өөрөө, мөн эрэг орчмын нутаг дэвсгэр нь янз бүрийн ургамал амьтнаар ялгардаг. Байгал нуур дэлхийн түүхэнд чухал ач холбогдолтой билээ. Манай бүс нутгийн устаж үгүй болж байгаа ургамалыг сэргээж, хадгалах цэцэрлэгт хүрээлэн бий”. Музейд хав загас бий. Хав загас зөвхөн Байгаль нуурт байдаг тул нутгаас нь холдуулж болохгүй. Тэдний байгаа бассейнд тусгайлан байгаль нуураас авчирсан ус дүүргэдэг. Хилэм, омоль зэрэг ховор загас бүхий аквариум музейд бий. Байгаль нууртай гарал нэг гэж үздэг африкийн Таганика нуурын амьтны аймгийн булан музейд байгаа. Эрхүү хотын музейд удахгүй экологийн сургууль нээх гэж байна. Энэ сургууль олон шаттай тухайлбал сурагч, оюутнуудыг сургах, багш, байгууллагын удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулна.

<сонсох>