“Ногоон харуул” төрийн бус байгууллага Орос улсын бүс нутгийн экологийн үнэлгээг гаргалаа. Белгород, Калужск муж, Мордовын бүгд найрамадах улсад экологийн байдал хамгийн сайн байна. Челябинск, Кемерово, Свердловск, Магадан мужийн экологи хамгийн их бохирджээ. Экологийн байдал сайн байгаа бүс нутагтай хиллэж буй оросын ихэнх нутаг дэвсгэрийн экологийн байдал дунд зэрэг байна. Орос улсад энэ үнэлгээг анх удааа гаргалаа. Улс орны бүх бүс нутгийг 15 шалгуураар тухайлбал ус, хөрс, агаарын бохирдлоос гадна аж үйлдвэрийн байгууллагын байгаль экологид халгүй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байгаа эсэх, хүн амын байр суурь болон идэвхи, орон нутийн засаг захиргааны энэ талаар авч буй арга хэмжээний үр нөлөө зэргийг үнэлжээ. “Энэ үзүүлэлт манай орны экологийн бодит байдлыг харуулж байна. Бүс нутгийн судалгааны дүн шинжээчдийн бусад үэнлгээтэй давхцаж байгаа” гэж “Ногоон эргүүл” байгаль хамгаалах хөтөлбөрийн захирал Роман Пукалов хэллээ. “Белгород, Калужск муж, Мордовын бүгд найрамдах улс энэ үзүүлэлтээр дээгүүр байрт орсон нь бодитой юм. Тэнд аж үйлдвэрийн аюултай обьект байхгүй. Мөн Челябинск, Кемерово, Свердловск муж, Ямало-Ненецкийн автономит тойрог зэрэг аж үйлдвэрийн бүс нутаг энэ үзүүлэлтээр сүүл мушгисан нь ч бодитой. Эдгээр нутаг дэвсгэрт экологийн сүйрэл болоход ойрхон байна. Тэгэхлээр бид экологийн бодитой дүр зурагтай болсон гэсэн үг юм.” Энэ үзүүлэлт өнөөгийн нөхцөл байдал төдийгүй ирээдүйн хэтийн төлөвийг харуулж байна гэж Роман Пукалов тэмдэглэжээ. “Манай үзүүлэлт их онцлогтой. Бид хүрээлэн буй орчны байдал төдийгүй аливаа бүс нутгийн хэтийн төлөвийг харуулдаг. Энгийн жишээ авьяа л даа. Москва хот энэ үнэлгээгээр 52-р байрт орсон. Нийслэлийн агаар асар их бохирдсоныг бүгд мэдэж байгаа. Мосва хот зөвхөн энэ үзүүлэлтээр хамгийн сүүлийн байрт орох естой байсан. Гэхдээ тийм биш юм. Нийслэлийн засаг захиргаа үйлдвэрүүдийг хотын захад шилжүүлэх, түлшний чанарыг сайжруулах, автомашинд Евро 3 болон 4 стандарт нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч байна. Нөгөөтэйгүүр олон нийтийн идэвх өндөр байна. Иргэд дуугүй суулгүй эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, гомдол гаргаж байна. Харин засаг захиргаа гомдлыг барагдуулах арга хэмжээ авч байна. Тэгэхлээр байдал тийм муу байгаа биш юм.” Экологийн мониторингийн мэдээллоийг интернетээс авах боломжтой бөгөөд мэдээллийг өдөр бүр шинэчилж байна. Мэдээлэл задлан шинжилгээний гайхалтай төсөл болсныг “Ногоон эргүүл” тэмдэглэв. Оросын дурын иргэн, байгууллагын удирдлага, албан тушаалтан улс орны нийт нутаг дэвсгэр, аливаа бүс нутгийн экологийн байдлын талаар бодитой, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>