Дэлхийн хоёрдугаар дайнд фашистын Германыг ялсны 63 жилийн ойг 5-р сарын 9-нд тэмдэглэж байна. “Хүрэн тахал”-ыг ялсан нийтийн ялалтад 27 сая хөвгүүд, охидынхоо амийг алдсан Орос улс, хуучин ЗХУ-ын бусад бүгд найрамдах улсын ард түмэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Гитлерийн цэргүүдтэй 4 жил ширүүн дайтахад улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалаад зогсохгүй Европын олон орныг чөлөөлсөн билээ. Гитлерийн эсрэг эвсэлд оролцогч бусад орны ард түмэн нийтийн ялалтад ихээхэн хувь нэмэр оруулсныг бид өндөр үнэлж байна. Тэгээд бид энэ өдөр 63 дахь жилдээ Аугаа их ялалт байгуулсан фронт болон ар талын ахмад дайчдыг хүндэтгэж, тулаалдааны талбарт амь үрэгдсэн цэргүүд, дайн, фашизмд нэрвэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсаж байна. “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор “Нэг минут номхон зогсох” нэврүүлэг эхэллээ. Энэ өдөр Орос улсын бүх төв телевизээр Ялалтын зориулсан гол дурсгалын газар дахь бадран асах мөнхийн галыг харуулдаг.
      Мөнхийн гал…. Энэ гал салхинд бөхдөггүй. Бороонд унтардаггүй. Цагийн аяст бөхдөггүй. Мөнхийн гал дүрэлзэх нь мөнхийн дурсгал, үүрдийн журамт үүрэг, ачийг талархах сэтгэлийг тусгана. Үрэгдэгсдээ үлдэгсэд нь дурсана. Энэ галын гэрэлд, бид эмгэнэн гашуудаж, хайрлахын гэрэл гэгээнд амь үрэгдэгсдийн нэр туяарна. Манай оронд дайнд төрөл төрөгсдөө алдаагүй нэг ч айл байхгүй. Гамшиг дайраагүй айл нэг ч үгүй. Бид энэ өдөр фронтод дасантай тулалдаж, паризаны эгнээнд дайтаж явсан, ар талд хөдөлмөрлөж, Ялалтын төлөө хүч чадал, эрүүл мэнд, амь насаа зориулсан бүхнийг бид дурсаж байна.
Ахан дүүгийн ёс, оюун санааны барилдлагыг бататгахаар нийтийн эх орон дэлхий хэмээх гаригийн төлөөнөө амь насаа зориулагсдын дурсгалын өмнө ирээдүй үеийнхэн, хүмүүс та бидний төлөө хүний эгэл жаргалыг мөрөөдсөн амь үрэгдэгсдийн мөрөөдлийг биелүүлэхийг хичээе.
     Өнөөдөр айл бүрийд, хүн бүрийн сэтгэл зүрхэнд дайнаас буцаж ирээгүй хүмүүсийнхээ мөнхийн ачийг дурсаж байна. Дэлхийн бүх шашны сүм дуганд дэлхийд аж төрдөг бүх хүний хэлээр ачийг дурсаж, амь үрэгдэгсдийн хойноос эмгэнэж байна. Тэр залбирал шашин бүрт өөр гэлээ ч санаа нь нэг: “Бурхан минь, тулалдааны талбарт цусаа асгаруулж, амь насаа өгсөн чиний амь үрэгдсэн боолчууд амгалан тайван нойрсог, тэдний мөнхийн дурсгал оршиг. Тэдний төрлөөс төрөлд, омгоос омогт дурсана. Мөнхөд дурс!” Нэг минут номхон зогсооно… Улс орон нам гүм болж, аугаа ялалтын төлөөнөө амь насаа өгсөн бүхнийг дурсгалыг хүндэтгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>