ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 5-р сарын 8-нд В.Путиныг орос улсын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалд батлахыг Төрийн Думын гишүүдээс хүслээ. Тэрээр оросын парламентын доод танхимын хуралдаанд хэлсэн үгэндээ парламентын бүх бүлэг ерөнхий сайдын албан тушлаад нэр дэвшигчтэй нэг бус удаа харилцаж байсан учраас В.Путиныг онцгойлон танилцуулах шаардлагагүй гэж бодож байна. «Тэрээр ерөнхийлөгчийн үүргийг 8 жил нуруундаа үүрлээ. Энэ бүх хугацаа хэрхэн өнгөрсөн, улс орны амдьдралд ямар эргэлт гарсан, ямар амжилтанд хүрснийг та бүхэн мэднэ. Энэ бүх хугацаанд манай нийгмийг урагш ахиулж, хамгийн өндөр үзүүлэлт үзүүлэх боломж бүрдсэн. Орос улс төр засаг, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд В.Путин ямар их зүйл хийснийг бид мэднэ. Улс орны олон улсын тавцанд эзлэх байр суурь хэр өөрчлөгдсөнийг бас мэднэ. Товчдоо Орос улсыг урьдын адил хүндлэх болсон» гэж Д.Медведев тэмдэглэв. В.Путин Оросын парламентын гишүүдэд ирээдийн засгийн газрын хөтөлбөрийг танилцуулахдаа, Орос улсын хөгжлийн үндсэн зорилтыг хоёрдугаар сард болсон Төрийн Зөвлөлийн хуралдааны үеэр дэлгэрэнгүй танилцуулсныг тэмдэглэллээ. «Одоо эдгээрийг ажлын тодорхой төлөвлөгөөнд дэлгэрэнгүй авч үзэж байна. Эдгээр зорилт Засгийн газрын үйл ажиллагааны үндэс болох нь гарцаагүй. Хамгийн орчин үеийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүтцийг нь өөрчлөх боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай иргэдийн амьдралын чанарын гол үзүүлэлтээр бид ойрын 10-15 жилд тэргүүлэх орны тоонд багтах ёстой. Тухайлбал орлогын түвшин, нийгэм хангамж, эрүүл мэнд, боловсролын чанар, наслалт, экологийн байдал зэрэг үзүүлэлт юм хэмээн В.Путин тэмдэглэв.ДНБ-ий хэмжээ энэ жил 2 триллион доллароос давсаныг мөн санууллаа. Орос улс энэ үзүүлэлтээр дэлхийд 7-р байрт орж байна. Мөн нэг алхам дээш ахиж, Их Британи зэрэг “их наймын орнуудыг” гүйцэж түрүүлэх боломж байгаа хэмээн В.Путин тэмдэглэв. Дэлхийн ширүүн өрсөлдөөнд оросын эдийн засаг дэлхийг хэмжээнд хөгжиж байгааг мартаж болохгүй хэмээн В.Путин тэмдэглэллээ. Ойрын жилүүдэд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь чухал. Үүнтэй холбогдуулан бид цаашид санхүүгийн бодлогын бүх асуудалд онцгой анхаарал хандуулна. Юуны түрүүнд инфляцийг бууруулна. Оросын иргэн бүр энэ үзүүлэлт халаасыг нь хэрхэн тэмтэрч байгааг мэдэрсэн. Хүн амын хамгийн эмзэг хэсэгт хүнд тусч байна. Ойрын үед инфляци 7 хувиас давахгүй байх ёстой” гэж В.Путин тэмдэлэллээ. Парламентын дарга Борис Грызлов засгийн зарын тэргүүнээр В.Путиныг сонгох асуудлаар санал хураахыг гишүүдэд санал болголоо. Гишүүдийн 87 гаруй хувь нь түүнийг энэ албан тушаалд батлахыг дэмжив. Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Орос улсын эдийн засгийг хөгжүүлэх, дотоод, гадаад үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлсэн шинэ ерөнхий садайд итгэж байгаагаа гишүүд илэрхийлж байв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>