Foto http://9may.ruДэлхийн хоёрдугаар дайны үеийн Оросын архивын баримт бичиг түүхч, сэтгүүлчдэд нээлттэй боллоо. Өнгөрсөн үеийг бодитой үнэлж дүгнэхийн зэрэгцээ түүхийг гуйвуулж, засварлан бичих гэсэн оролдлого ихсэж байна. Уран зохиол, тогтмол хэвлэлд дэлхийн хоёрдугаар дайны талаар багагүй таамаглал хийсэн байдаг. Хуурамч судлаачид дайны төгсгөлийг эргэн харж, үйл явцыг нь өөрөөр үзүүлэхийг зорьж байна. Хүн төрөлхтөн хаврын энэ өдрүүдэд дэлхийн 2-р дайн дуссаны 63 жилийн ойг тэмдэглэнэ. Тэр үеийн үйл явдлыг сонирхосон хэвээр байгаа бөгөөд олон асуулт нээлттэй хэвээр үлдсэн. Өнөө хир нарийн тоо гаргаж чадаагүй байгаа хэдэн арван сая хүн амь үрэгдсэн энэ аймшигт дайныг өгүүлсэн уран сайхны, баримтат кино, мөн хэдэн зуун ном Орос улс болон гадаадад жил бүр хэвлэгдэж, гарч байна.Түүхийг мэргэжлийн бус байдлаар судалсан, бүр гуйвуулсан тохиолдолдолтой Орос улсын түүхийн шинжээчид их таарч байна хэмээн тэмдэглэж байна. Өндөр үнэлгээ авахын төлөө хөөцөлдөх, мөн зөвхөн улс төрийн захиалга биелүүлэхийн тулд хуурамч судлаачид баримтыг гуйвуулж, өөрийн хувилбараа дэвшүүлж, Орос улсын түүхийг гутааж байна. Архивын материал хаалттай, нэвтрэх боломжгүй хэмээн тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Харин тийм биш юм. Орос улсад архивын асар их хэмжээний баримт бичгийг нууцалдаг. “Харин одооноос судлаачид тухайлбал гадаадын судлаачид оросын архивын материалыг ашиглах бүрэн боломжтой болсон ч, хүн бүр үүнийг ашиглахгүй байна” гэж Түүх судлах тусгай албаны дарга Александр Зданович ярьж байна. «Батлан хамгаалахын сайд өнгөрсөн жил 1941-1945 оны материалын нууцын ангиллаас гаргах тусгай захирамжид гарын үсэг зурав. Архивт орж, энэ баримт бичигтэй танилцаж буй судлаачид хэр нэмэгдсэн бэ? Уншигчдын танхим дүүрсэн гэж хэлэх аргагүй байна. Дэлхийн хоёрдугаар дайны асуудлыг үнэхээр эрдэм шинжилгээний түвшинд судалж буй хүмүүс өнөөгийн байдлаар тун цөөхөн байна. Номын дэлгүүрт дайны үеийн уран зохиол зөндөө байна. Хэрэв бид энэ уран зохиолыг сайн задлан шинжилбэл дийлэнх нь шинжлэх ухаанд ямар ч холбогдолгүй болохыг харна» гэлээ. Юуны түрүүнд судлаачдын ёс суртахуун, нягт нямбай байдал чухал хэмээн Оросын шинжлэх ухааны академийн нийгмийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэлхийн хоёрдугаар дайны түүхчдийн холбооны ерөнхийлөгч, профессор Олег Ржевский үзэж байна. Түүхчдийн дунд 1990-ээд онд хагарал гарсныг тэрээр тэмдэглэллээ. «Дэлхийн хоёрдугаар дайны талаар мэдлэгээ өргөжүүлж, бодитоор нээхийг оролддог, уламжлалт түүхчлэх зарчмыг дагадаг түүхчид, мөн уран зохиолд голдуу засварлах үзэлтэн гэж нэрлэдэг бүлэг түүхчдийн хооронд хагарал гарсан юм» гэж Олег Ржешевский ярьж байна. Тэд түүхийг бодитой, бүх талаас нь судлах нэрийдлээр гуйвуулдаг. Ирээдүй тэднээс хамаарахгүй ч, эдгээр хүмүүс ялангуяа залууст их нөлөөлж байна. “Дайны тухайд, манай улс дэлхий ертөнцийг фашизмын боолчлолоос аварсан гэдгийг бид ямагт санаж байх ёстой” хэмээн Олег Ржешевский ярив. Энэ тухай зөвхөн архивын баримт бичигт өгүүлсэн байгаа. Маш их хэмжээний мэдээлэл судлагдаагүй үлдсэн. Болсон үйл явдлаас илүү далд явуулгын баримтыг илүүд үздэггүй жинхэнэ судлаачдыг хүлээж байна. Шударга үнэн тогтож, балархай үе өнгөрнө гэдэгт оросын түүхч итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>