ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг лхагва гаригт албан ёсоор хүлээсэн Д.Медведев өмнөх ерөнхийлөгч В.Путины эхлүүлсэн өргөн хүрээтэй шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлнэ. Төрийн тэргүүний албан тушаалд Д.Медведев стратеги төлөвлөлтийн асуудлыг хариуцана. Улс төрийн олимпийн наадамд ерөнхий сайдын хувиар үлдэх В.Путин эдийн засаг, нийгмийн салбартай холбоотой үндсэндээ тактикийн асуудлыг хариуцана. Тэгэхлээр Орос улсын дээд төр нэгдсэн хэвээр байх хэдий ч, хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байна. Тухайлбал орчин үеийн либераль ертөнцийг үзэх үзэлтэй улс төрийн залуу удирдагчдыг төлөөлөх хэтийн зорилготой ерөнхийлөгч, мөн зохих мэдлэг, туршлагатай нөлөөлөх хөшүүргэтэй, засгийн газрын нэр хүндтэй даргаас бүрдэж байна. Төр засгийн энэ холбоос улс орны улс төрийн тогтвортой байдлыг хадгалж, зохистой болохоо хэдийн баталсан залгамж бодлогыг үргэлжлүүлнэ. Парламентийн томоохон бүлэг болох “Нэгдсэн Орос улс нам”-ын орлогч дарга Владимир Пехтины хэлснээр “Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратеги” баримт бичигт тодорхойлсон тэр чиэглэлээр өөрчлөлт шинэчлэлт хийнэ. Д.Медведев сүүлийн үед энэ стратегийн үндэс болох үндэсний тэргүүн зэргийн төслийг амжилттай удирдаж, хэрэгжүүлж байсан юм. Сүүлийн жилүүдэд энэ бодлогыг хэрэгжүүлж байсан болохоор түүнд илүү ойр байна. Энэ бол Орос улсын дэлхийд эзлэх байр суурийг бэхжүүлэх, мөн үндэсний ашиг сонирхолыг хамгаалах, улс төрийн системийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэх, эдийн засгаа аажмаар инновацид шилжүүлэх зэрэг юм хэмээн В.Пехтин тэмдэглэв. Д.Медведев инфляцийг даван туулж, олон намын системийг хөгжүүлж, хууль эрхийн системийг бэхжүүлэхийг шинжээчийн бүлэг хүсч байна. Инфляцийн тогтоон барих асуудал өнөөдөр тэргүүн зэргийн зорилт болоод байна гэж “Эксперт” сэтгүүлийн редактор Валерий Фадеев үзэж байна. Инфляцийн өнөөгийн түвшин маш өндөр байгаа учраас үүнийг намар гэхэд бууруулах хэрэгтэй гэж Валерий Фадеев үзэж байна. Д.Медведев олон намын системийг бэхжүүлж, хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж улс төр судлаач Сергей Марков үзэж байна. Өнөөгийн төр засгийн багийн бусад төлөөлөгчдийг бодвол Д.Медведев илүү либерал үзэлтэй бөгөөд ардчилаллыг үргэлжлүүлэн амжилттай цогцлуулж чадна гэж ярих нь их байна. Орос улсын кино урлагийн холбооны дарга Никита Михалков улс төрийн залгамж бодлого үргэлжилнэ гэдэгт найдаж байна. «Би хувьдаа үр нөлөө, залгамж бодлогыг үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Улс орны тогтвортой байдал бүү алдагдаасай гэж бас хүсч байна. Би ганцаараа ингэж бодоогүй байх. Манай орны ирээдүй гэгээрсэн консерватизм, зэвсэгт хувьсал байна гэдэгт би итгэж байна. Яагаад зэвсэглэсэн гэж хэлж байна вэ? Учир нь хувьслыг хүчтэй хамгаалах ёстой. Улс оронд бэрхшээлтэй асуудал үүсвэл ерөнхийлөгч тэр талаар ярьж байх ёстой. Тэгвэл хүмүүс түүнийг ойлгоно» гэж оросын нэрд гарсан кино найруулагч ярьж байна. Төр засаг нээлттэй бас үр нөлөөтэй байх ёстой гэж Никита Михалков үзэж байна. Хийх, ярих нь зөрж эхэлбэл тун удахгүй хүмүүсийн итгэл алдарна. Хэрэв залгамж бодлогыг үргэлжлүүлбэл сүүлийн найман жилд хүрсэн нааштай бүхнийг хадгалаад зогсохгүй путины бодлогыг улам сайжруулах боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>