Орос улсын гурав дахь ерөнхийлөгч Д.Медведев 5-р сарын 7-нд албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Орос улсын түүхэнд тав дахь удаагаа тангараг өргөх ийм ёслол боллоо. Хууль ёсоор засгийн эрхийг шилжүүлэх ёслолын цуглуулга, уламжлал болоод байна. Орос улсын нэн шинэ түүхэнд өнөөдрийн ёслолын ажиллагаа тав дахь удаагаа боллоо. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж байгаа В.Путин ерөнхийлөгчийн цэргийн хороотой салах ёс гүйцэтгэснээр энэ удаагийн ёслолын ажиллагаа эхэллээ. Энэ үеэр Кремлийн их ордоны Андреевскийн танхимд төрийн далбаа, ерөнхийлөгчийн далбааг авчирав. Энд ОХУ-ын бүх засаглалын төлөөлөгчид,мөн зочид гийчид хүрэлцэн иржээ. Уламжлал ёсоор тангараг өргөх ёслол өдөр эхэллээ. Ирээдүйн төрийн тэргүүний баярын жагсаал ёслол төгөлдөр Кремлийн Спасскийн хаалгаар оров. Дараа нь Д.Медведев марш хөгжмийн аянд Кремлийн их ордны танхимаар алхалаа.
Шинэ ерөнхийлөгч тангараг өргөхтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж байгаа төрийн тэргүүн В.Путин үг хэлсэн юм: «Шинээр сонгогдсон ерөнхийлөгч үүргт ажлаа хүлээж авах нь ардчилсан засаглал бүрэлдэх хариуцлагатай үе шат хэмээн тэрээр тэмдэглэв. Иргэний нийгэм, бүх үндэстний улс төрийн хүчин, улс орны бүх бүс нутагт нэгтгэгч шат байх ёстой. Одоо хамгийн гол нь иргэдийн ашиг сонирхлыг харгалзан бүгд хамтдаа улс орныг хөгжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх нь чухал. Ийм байж улс орон нийгмийн, жинхнээсээ тэргүүн зэргийн, инновацийн ахиц дэвшил гаргаж, дэлхийд байр сууриа бэхжүүлэн гэдэгт В.Путин итгэлтэй байна.
Дараа нь сонгогдсон ерөнхийлөгч баруун гараа үндсэн хуулин дээр тавиад оросын ард түмэнд тангараг өргөв. «ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ иргэд, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, дээдэлж, Үндсэн хуулийг сахин, хамгаалж, улс орны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна» гэв.
Үндсэн хуулийн дагуу Д.Медведев ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсныг зарлаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин мэдэгдлээ. В.Путин ерөнхийлөгчийн тэмдгийг Д.Медведевт шилжүүллээ. Төрийн тэргүүний өргөөний дээр Орос улсын ерөнхийлөгчийн далбааг өргөлөө. ОХУ-ын төрийн дуулал эгшиглэв. Д.Медведев тангараг өргөж үг хэлэхдээ, үйл ажиллагааныхаа тэргүүн зэргийн зорилтыг тодорхойлов.
«Би ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Оросын ард түмний өмнө тухайлбал хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүндэтгэх үүргийн тухай хамгийн эхний мөрт хэлсэн. Эдгээр нь манай нийгмийн дээд үнэт зүйл бөгөөд төрийн бүх үйл ажиллагааны агуулга, утгыг тодорхойлж байна. Улс орноо цэцэглэн хөгжүүлэх, амжилтанд хүрэх үүднээс иргэний болон эдийн засгийн эрх чөлөө, иргэнд өөрөө өөрийгөө хэрэгжүүлэхэд хамгийн өргөн хүрээтэй шинэ боломж бүрдүүлэн, эрх чөлөөтэй, хариуцлагатай иргэнийг цаашид хөгжүүлэх нь хамгийн чухал зорилт» гэж үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын арга хэмжээний дараа дээд ерөнхиий командлагч Д.Медведев, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж буй В.Путин нар Кремлийн төв талбайд Ерөнхийлөгийн хороог үзэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>