Орос улс өнөөдөр 5-р сарын 7-нд радиогийн өдрийг тэмдэглэж байна. Гитлерийн эсрэг эвсэл фашист Германыг ялсны Ялалтын баяр, мөн мэргэжлийн баярын өмнө “Оросын дуу хоолой” радио дэлхийн 2-р дайнд оролцсон ахмад дайчдаа хүндэтгэж байна. Манай радио фашизмыг ялахад хувь нэмрээ оруулсан гэдгийг хэтрүүлэлгүй хэлж болно. Зарим үед Радио үр нөлөөгөөрөө танк, их буунаас дутахааргүй байлаа. Радиогоор фронтын мэдээ, дайн тулаанд оролцсон партизан, дайчдын баатарлаг үйлсийн талаар дамжуулж байв. Хорих ангид гар хийцийн радио хүлээн авагчаар Москвагаас дамжуулж буй нэвтрүүлгийг барьж байлаа. “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко ахмад дайчдад хандан хэлэхдээ: «Дайны жилүүдэд баатарлаг гавьяа байгуулсаных нь төлөө мөн бидний бүх нийтийн үйл хэрэг радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд ихээхэн хүч чармайлт гаргасан ахмад дайчиддаа талархаж байна. Ялалтын баярыг тохиолдуулан манай радио компани “Ялалтад Ура гээ” уриан дор “Дурсгалын амьд ном” дэлхийг хамарсан аян болох ер бусын төсөл бэлтгэлээ. Дэлхийн 20 гаруй орны залуус энэ аянд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь чухал юм. Манай радио сонсогчид электрон шуудан, гар утсаар мессеж илгээж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон ахмад дайчдад гүнээ талархасан мөрүүд ирсээр байна. Ахмад дайчдын гавьяа хэзээ ч мартагдахгүй болохыг манай сонсогчид тэмдэглэжээ. Манай нэвтрүүлэгчдийн дуу хоолой ойр дотно санагдах болсон төдийгүй, итгэл найдвар төрүүлж байгаа тухай манай радио сонсогчид мэндчилгээндээ тэмдэглэж байна» гэлээ. “Оросын дуу хоолой” радио өнөөдөр дэлхийд болж байгаа бүхнийг бодитой, үнэн зөв дамжуулахыг чармайж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>