Кремлийн түлхүүр авч байгаа шинэ төрийн тэргүүн улс оронд төр засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэр төгс байна. Д.Медведев маргааш тангараг өргөх сэтгэл хөдөлгөсөн арга хэмжээнд оролцоно. Тэрээр Орос улсын шинэ түүхэнд бүх ард түмний сонгосон гурав дахь ерөнхийлөгч болно. Төр засгийн бүрэн эрхийг хууль ёсны дагуу шилжүүлж байгааг тэмдэглэх энэ ёслолын арга хэмжээ уламжлал болон тогтсон. Улс орны ёслолын асуудал эрхэлсэн тэргүүн Георгий Вилинбахов ярьж байна: «ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж авах ёслолын арга хэмжээ тодорхой хүний хяналтанд болохгүй. Ерөнхийлөгч солигдох мөчид ОХУ-ын Үндсэн хуульд заасны дагуу ёслолын арга хэмжээ болно. Тиймээс 2008 оны 5-р сарын 7-нд болох энэ ёслолын арга хэмжээ 2000 болон 2004 онд болсон ёслолоос бараг ялгагдахгүй. Уламжлал, аливаа ёслолыг хадгалах нь төрийн тогтолцооны чухал хүчин зүйл учраас энэ нь улс орны тогтвортой байдалд нөлөөлөх чухал үйл явдал хэмээн би бодож байна». Төр засгийн эрхийг шилжүүлэх үйл явц нь мэдээж хэрэг Орос улс 20 орчим жил тоталитар улсаас ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс хүртэл туулсан асар урт замыг тусгасан гайхалтай арга хэмжээ билээ. Хамгийн гол нь Орос улсыг орчин үеийн ардчилсан, нээлттэй нийгэм болгох бодлогыг боловсруулахад оролцсон, нэг санаатай хүн өнөөдөр ерөнхийлөгчийн халааг авч байна. В.Путин улс орны хамгийн идэвхтэй удирдагчийн хувиар түүхэнд бичигдлээ. Тэрээр төрийн эрхэнд байх хугацаандаа гадаадад 192 удаа айлчилж, 72 оронд очжээ. Украинд л гэхэд тэрээр 23 удаа, Хятад улсад 7 удаа очжээ. Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгч байгаа В.Путин Орос улсын 212 суурин газар очсон байна. Тэрээр 5000 удаа олон нийтийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага өгч, мэдэгдэл хийжээ. Америкийн “тайм” сэтгүүл В.Путиныг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэг гэж тохиолдлоор хэлээгүй юм. Д.Медведев шахуу төлөвлөгөөгөөр ажиллана. Тэрээр өмнөх ерөнхийлөгчийн адилаар улс төрийн уралдаанд оролцоход бэлэн байгаа. Төрийн шинэ тэргүүн үүргээ зохих ёсоор биелүүлэх бүрэн чадалтай хэмээн В.Путин хүлээн зөвшөөрч байгаа. Д.Медведев 6-р сард Санкт-Петербургт болох ТУХН-ийн улсуудын албан бус дээд хэмжээний уулзалт, дараа нь Ханты-Мансийскт болох Европын Холбооны тэргүүн нарын уулзалтад оролцоно. Үүний дараа Японы Хоккайдо аралд болох “Их наймын дээд хэмжээний уулзалтад” оролцоно. Шинэ ерөнхийлөгч дотоодод ажлын шахуу хөтөлбөрөөр ажиллана. Түүний ажлын төлөвлөгөөнд Хотын захирагч, энгийн хүмүүстэй уулзах зэрэг багтжээ. В.Путин засгийн газрын сайд нартай уулзахдаа тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд багаар асар их ачаалалтай ажиллахад бэлэн байх хэрэгтэй гэж хэлсэн билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>