Малайзын нийслэл Куала Лумпурт 4-р сарын төгсгөлд болох DSA -2008 зэвсэг, цэргийн техникийн Азийн 11 дэх удаагийн олон улсын үзэсгэлэнд Орос улсын батлан хамгаалах салбарын компаниуд томоохон үзмэр үзүүлэв. Манай сурвалжлагч Дмитрий Шорков энэ үзэсгэлэнд оросын төлөөлөгчдийг ахалж байгаа “Рособоронэкспорт” Холбооны улсын нэгдсэн удирдах газрын тусгай даалгавр хариуцсан захирал Николай Димидюктай утсаар холбоо барьжээ. Та бүхний анхааралд энэ ярилцлагыг хүргэе.
Асуулт: Ноен Димидюк! Малайзид болсон үзэсгэлэнд “Рособоронэкспорт” компани, оросын батлан хамгаалах салбарын компани хэрхэн оролцов. Манай улс Ази Номхон далайн бүс нутгийн зэвсгийн зах зээлд гарах хэтийн төлөвийг хэрхэн үнэлж байна.
Н.Димидюк: “Үзэсгэлэнгийн үр дүнд бид гойд сэтгэл хангалуун байгаа. Үзэсгэлэнд бэлтгэж байх үед хийсэн таамаглал бүрэн биелсэн гэж Николай Димидюк ярьж байна. Манай үзмэрийг тус бүс нутгийн 12 дээд тушаалын цэргийн төлөөлөгч, 110 мэргэжилтэн сонирхосон. Тэнд 30 гаруй байлдааны техник, янз бүрийн загварын зэвсэг үзүүлсэн. Худалдан авагчид Оросын тусгай бүтээгдэхүүнийг их сонирхож байна. “Рособоронэкспорт” компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин үзэсгэлэнд орсон нь чухал үйл явдал байлаа. Малайзын Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын дэд сайд ноен Нажиб манай үзмэрийг нарийн сонирхож, манай мэргэжилтнүүдтэй ярилцсан. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн зэвсгийн зах зээлд нэвтрэх хэтийн төлөвийн тухайд оросын цэргийн техникийг ашиглаж байгаа өнөөгийн хэрэглэгч дээр Австрали, Шинэ Зеланд, Бруней, Зүүн Тимор зэрэг улс нэмэгдэж байна. Эдгээр орны төлөөлөгч үзмэрийг их сонирхосон бөгөөд австрали, брунейчүүд эх орондоо оросын зэвсгийн үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэх үзүүлэх санал тавьсан”.
Асуулт:Эдгээр орны төлөөлөгч оросын ямар төрлийн зэвсгийг хамгийн их сонирхож байна вэ? Дээр дурдсан орнууд өрнөдийн тэр дундаа америкийн зэвсэг голдуу ашиглаж байсан нь нууц биш шүү дээ.
Н.Димидюк: “НАТО-ийн орнуудын цэрэг техникийн техникийн бүтээгдэхүүнийг голдуу хэрэглэж байсан багагүй орон манай түншүүдийн дунд бий. Одоо тэд оросын техникийг худалдан авч байна гэж Николай Димидюк хариуллаа. Манай захиалагчдын дотор НАТО-ин гишүүн орон ч байгаа. Тухайлбал Грек, Туркийг хэлж болно. Бид тэдэнтэй хэвийн ажиллаж байна. Хамгийн гол шалгуур бол “үнэ-чанарын” харьцаа. Ази Номхон далайн бүс нутаг болон Зүүн өмнөд азийн орнуудтай хамтран ажиллаж байна. Орос улсад үйлдвэрлэсэн ойр болон дунд зайд тусдаг зенитийн пуужингийн цогцолборын үзүүлэлт тэдний хэрэгцээг хангаж байвал тэд өрнөдийнх гэхээсээ илүү манай техникийг сонирхоно. Энэ бол энгийн, прагматик байр суурь. Ямар ч улс орон аюулгүй байдлаа найдвартай хангахыг чармайдаг”.
Асуулт:Ази Номхон далайн бүс нутгийн орнууд оросын ямар төрлийн зэвсгийг илүү сонирхож байна вэ?
Н.Димидюк: “Юуны түрүүнд янз бүрийн ангиллын цэргийн батлан хамгаалахын хэрэгслийг их сонирхож байна. Тухайлбал ойрын тусгалын “Тор”, дунд тусгалын “Бук-М-2”, холын тусгалын-С-300, С-400 зенитийн пуужингийн цогцолбор, тэнгэрийн хаяны шугамыг “ажиглах” чадалтай радиолокацийн станц зэрэг юм. Үүнээс гадна бүс нутгийн бүх орон БТР-90 хуягт тээврийн хэрэгслийг их сонирхосон. Ми-35 болон Ми-17-В5 нисдэг тэргийг мөн үзүүлсэн. Энэ төрлийн олон техникийг Зүүн өмнөд азийн орнуудад нийлүүлэхээр тендерт оролцож байна. Тухайлбал Малайзид “Корнет” танк эсэргүүцэгч пуужийнгийн цогцолбор, Ми-17-В5 нисдэг тэрэг нийлүүлэх эрх олж авах тендерт оролцож байна”.
Асуулт: Ноен Димидюк! Үзэсгэлнд Арзамскийн машины үйлдвэрт хийсэн олон давхар зориулалттай оросын автомашины техникийн шинэ загварыг DSA-2008 үзэсгэлэнд үзүүлсэн. Тухайлбал “Бар” газар сайгүй явдаг олон зориулалттай тээврийн хэрэгслийг үзүүлсэн. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр энэ тээврийн хэрэгслийг боломжийн захиалагчид сонирхосон байгаа. Тухайлбал Хятад улс үүнийг сонирхосон.
Н.Димидюк: “Үнэхээр энэ техникийг сонирхосон гэж Николай Димидюк хариулав. Хятадаас гадна Ази Номхон далайн бүс нутгийн бусад орон сонирхосон. Энэ машин бол шинэ, гайхалтай сайн тоноглогдсон, хүчтэй, хурд, маневр сайтай. Долоон тонн жинтэй “Бар” хуягт машин зам дээр цагт 140 км хурдалж, бараг нисдэг гэж хэлж болно. Нэрд гарсан “Хаммер” машин оросын “араатанд” эн зэрэгцэхгүй”.
Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>